Түрээслэгчдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Түрээслэгчдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг уриаллаа

Түрээслэгчдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг уриаллаа

Коронавирусийн тархалт олон улсад нэмэгдэж байгаа нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, онцгой нөхцөл байдал үүсч, бизнес эрхлэгчид, ялангуяа түрээслэгчид туйлын хүнд байдалд ороод байгаа талаар Түрээслэгчдийн эрхийн хамгаалах зөвлөл өнөөдөр /2020.03.02/ мэдээлэл хийлээ.


Тэдний хэлж буйгаар, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд Монгол Улсын дундаж давхар нэрвэгдэх эрсдэл үүсч байгаа тул Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжиж, 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, 2020 улсын төсөвт тодотгол хийхийг уриалсан юм.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээг хорьсон, хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Манай тойргийн иргэд, бизнес эрхлэгчдээс энэ талаар маш их санал, хүсэлт ирүүлж байна. Гэвч яг энэ асуудал дээр Засгийн газар, холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Үндсэндээ Улаанбаатар хотод бүртгэлтэй 50 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид байна. Мөн бүртгэлгүй хувиараа аж ахуй эрхэлдэг 60 орчим мянга гаруй иргэд болон ар гэрийнхэн гээд олон мянган хүмүүсийн асуудал юм.

Супер Рубин ХХК-н захирал, энтерпренер Э.Халиун: Монголын зах зээлийн 50 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэдгээрийн ажилтан, ар гэрийнхэн эзэлдэг. Хөл хорио тогтоосноос хойш жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа тэрчигтээ зогссон. Эргэлтийнхээ орлогоор цалин, татвар, түрээсээ төлдөг байсан бол одоо бүр мөсөн зогсчихлоо. Түрээслүүлэгч байгууллагууддаа хамтын ажиллагааны хүрээнд давагдашгүй хүчин зүйлийг харгалзан, хамтдаа даван туулья гэсэн албан бичиг өгсөн боловч тэдгээр түрээслүүлэгч нь энэ байдал цаашид үргэлжилбэл та бүгдийг гаргаж, хааж болно гэдэг зүйлийг хэлж байна. Гэтэл дэлхийн бусад улс орнуудад хоёрдугаар сарын 6-наас тавдугаар сарын 6-н хүртэл бүх бизнес эрхлэгчдээ татвар, түрээсээс нь чөлөөлж байна. Засгийн газар хөл хорио тогтоож, ийш тийш явж болохгүй гэсэн хэр нь биднээс түрээс, татвар нэхэж байгаагаасаа ичээч гэж хэлмээр байна.

Үүний дагуу би 2020 оны хоёрдугаар сарын 20-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч нь болсон. Бидний эсрэг хөрөнгөтнүүдээ дэмжсэн шийдвэр гаргасан. Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөлөөс түрээслэгчдэд доод тал нь 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх чиглэлд бид тууштай явах болно.

Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор: Үүсээд буй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд Монголын өмгөөлөгчдийн холбоо нийт хуульч, өмгөөлөгч нартаа ард иргэдийн нуруу дээр бодитой тулгараад буй банкны зээл, түрээсийн төлбөр, ББСБ-ын хүүг анхааралдаа авч, хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг судалж, ард иргэдээ туслалцаа үзүүлэхийг уриалж байна.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Эхнээсээ сайн санаачилга гарч байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв түрээсийн төлбөрөө 60 хувь бууруулсан, жижиг кофе шоп хүртэл түрээсээ тэглэж байна гэх зэрэг сайн жишиг байна. Үүнтэй адил Засгийн газар тогтоол гаргаж, ядаж 50 хувийн форс-мажор үүсээд буй давагдашгүй хүчин зүйлийг бодлогоор дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байна.

Мөн Улсын 2020  оны төсөвт тодотгол оруулах шаардлага байна. Эдийн засгийн энэ сорилтод Монголын дундаж давхарга нэрвэгдэх аюул үүсээд байна.

Бусад бизнес эрхлэгчдээ ч гэсэн үүнд уриалж байна. Бид хуулийн гаргалгааг нь гаргана. Монголчууд бид нэгдэж, эдийн засгийн энэ хүндрэлийг хамтдаа даван туулж, үүгээрээ дэлхийд гоё жишиг болох хэрэгтэй.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газраас гаргасан шийдвэрийг хангалтгүй гэж үзэж байна уу?

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Засгийн газраас түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуй нэгжийг татвараас чөлөөлнө гэсэн. Яг хэдэн хувиар түрээсээ чөлөөлөх ёстой эсэх нь тодорхойгүй. Энэ шийдвэр нь яаж хэрэгжих нь ч тодорхойгүй байна. Шууд түрээсээлж буй жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүстээ очихгүй асуудал байгаа юм.

-Өмгөөлөгчдийн зүгээс энэ асуудлыг шийдэх гаргалгаа байгаа гэсэн. Яг ямар гаргалгаа байна вэ?

-МҮХАҮТ-ын Форс мажор буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх журам гэж бий. Энэхүү журмаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж