Талибан АНУ-тай энхийн гэрээ байгуулаад удаагүй байхад Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр/2020.03.01/ "Энх тайван гэх нэрээр Талибаны 5000 хоригдлыг суллах боломжгүй. Энэ бол Афганистаны ард иргэдийн төлөөх хамгийн зөв шийдвэр" хэмээн ярьжээ.
Тэрбээр АНУ хоригдлуудыг суллахыг дэмжиж буй ч эцсийн бүлэгт шийдвэр гаргах эрхийг Кабулд үлдээсэн гэдгийг онцолсон байна. Талибан, АНУ-ын гэрээнд Вашингтон итгэлцэл бий болгохын тулд хоригдол солилцох талаар бүх талуудад ээлтэй ажиллахаа амласан. Төлөвлөгөөний дагуу бол АНУ, Афганистаны засгийн газар болон Талибан гэрээ хэрэгжиж эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 10-н гэхэд тус бүр 5000 хүнийг солилцох аж.
Катарын нийслэл Дохад 2020 оны хоёрдугаар сарын 29-нд гарын үсэг зурсан тус энхийн гэрээ олон жил үргэлжилсэн дайныг эцэс болгож буй. Гэрээ ёсоор алан хядагч бүлэглэлүүд АНУ-тай сөргөөцөлдөхгүй. Хэрвээ талибанчууд амлалтаа биелүүлбэл АНУ цэргүүдээ 14 сарын дотор татан авах ажээ.
Эх сурвалж: rt.com
Холбоотой мэдээ