Нэрт жүжигчин Жорж Клуни аав болох гэж байна. Түүний эхнэр Амал Аламуддин хөл хүнд болсон тухай Холливудын шар хэвлэлүүд шуугиж эхэлжээ. Түүнчлэн Жорж Клуни эхнэрийнх нь ажил хүүхдэд муугаар нөлөөлөх вий гэхээс зовниж байгаа аж. Түүнчлэн тэрээр хүү хүсч байгаагаа ярьсан байна.
Жорж Клуни болон Амал Аламуддин нарын дотно харилцаа 2013 оны аравдугаар сараас эхлэн олонд ил болж эхэлсэн юм. Хосууд өнгөрсөн оны есдүгээр сард Венец хотноо сүр дуулиантай хуримласан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: OK MAGAZINE