Шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ | News.MN

Шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ

Шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ

Шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ

Аврагчид шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ. Тодруулбал,  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 1-ны өдрийн  09:28 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 09:31 цагт очжээ.

Улмаар галыг 30 минут ажиллаж унтраасан байна. Аврагчдыг очиход 55 настай, эрэгтэй Г гэр дотроосоо түгжин унтсан байсан аж.  Гэрийн хаалгаар орох боломжгүй байсан учраас аврагчид тооноор нь орж, иргэн Г-ийн амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-02 202.21.107.98

Сайн ажиллажээ. Гэр маш хурдан шатдаг шүү. Бага байхад айлын гэр 20 минутын дотор л шатчихаж байсныг харсан. Ёстой аймаар.

Avatar

Зочин 2020-03-02 66.181.161.35

Хурдан очхоор ямар хурдан очдийн л гэхийн удаан очхоор удаан очлоо л гэхийн бүх зүйл дээр л шүүмжлэх өө сэв хайх юмаа .Яаж ч очсон бай албан үүргээ биелүүлээд хүний амь нас аварсан нь болоо биз дээ

Avatar

Зочин 2020-03-02 103.212.117.144

Хөдөө цагийн зөрүү гардгийм

Avatar

Зочин 2020-03-02 66.181.161.20

3,5 км-т 3 минут явж очоод гал унтраажээ. Мэдээ юугаар нисээ вэ.

Avatar

Уншигч 2020-03-02 70.191.10.105

Илүү хурдан очсон байна,9:28-д дуудлага хүлээж авсан гэж байгаа болохоор хэргийн газар руу хөдөлсөн цаг нь хожуу байж таарна.

Avatar

мал 2020-03-02 66.181.161.35

Мал минь хөдөө зам түгжээгүй…

Avatar

Зочин 2020-03-02 203.169.49.103

Хэвийн хурд бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж