Аврагчид шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 1-ны өдрийн 09:28 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 09:31 цагт очжээ.
Улмаар галыг 30 минут ажиллаж унтраасан байна. Аврагчдыг очиход 55 настай, эрэгтэй Г гэр дотроосоо түгжин унтсан байсан аж. Гэрийн хаалгаар орох боломжгүй байсан учраас аврагчид тооноор нь орж, иргэн Г-ийн амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ