"Цаашид ч хөл хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

"Цаашид ч хөл хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлнэ"

"Цаашид ч хөл хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлнэ"

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулахаа мэдэгдлээ. Уг онлайн тоглолтынхоо үеэр банканд хандивын данс нээж, ард түмнээ уриалан, хандив цуглуулж, Улсын онцгой комисст өгөх юм байна.

Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнах болно” хэмээгээд тэрбээр  СOVID-19 тархалт дэлхийг түгшээсэн асуудал болчхоод байна. Би өглөө босоод Хятад, Солонгост вирусийн тархалт хэдээр нэмэгдэв, дэлхийд хэд хүрэв гээд хамгийн түрүүнд тоог харж байна. Тархалт огт буурахгүй байна. Солонгост гэхэд өчигдөр 2500 гаруй байсан бол өнөө өглөөний байдлаар 4210 болж нэмэгдлээ. Тэнд манай улсын 49 мянга орчим иргэн бий. Монголдоо ирэх хүсэлтэй байгаа.

БНСУ-аас гадна Итали, Иранд тархалт ихсэж байна. Тархалт ийм өндөрт байгаа учраас зүгээр суух эрх байхгүй, тайвширч огт болохгүй. УОК амралын өдөр гэлгүй хуралдаж, яаралтай шийдвэрүүдийг гаргаж байгаа. Өчигдрийн хуралдаанаар цаашдаа хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байя гэдэг үүднээс Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг өгсөн.

Зарим нислэгийг зогсоохоос өөр зам алга. Япон, Солонгос Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын–Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байна. Хэрэв бусад боомтоор халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс оруулж ирэхгүй байх тал дээр бүх анхаарлаа хандуулж байна. Халдвар нэг л ороод ирвэл аюултай. Монголынхоо онцлогийг бид бүгд мэднэ. Тиймээс оруулж ирэхгүй байя. Орж ирсэн нөхцөлд бэлэн байдлыг хангасан байя гэж ажиллаж байна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж