Крымд жижиг онгоц унаж, дөрвөн хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Крымд жижиг онгоц унаж, дөрвөн хүн амь үрэгджээ

 

Крым хойгийн зүүн өмнөд хэсэгт орших Коктебель хотын уулархаг бүсэд өчигдөр орой /XI.4/ Оросын хувийн жижиг онгоц осолджээ. “Цесна” нэртэй хувийн жижиг онгоцонд зорчиж явсан дөрвөн хүн амь үрэгдсэн болохыг “Interfax” мэдээлсэн байна. Хохирогчдын гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн аж.

 

Энэхүү жижиг хувийн онгоц албаныхнаас нислэгийн зөвшөөрөл аваагүй болохыг Оросын мэдээлэлд дурьджээ. Онцгой байдлын албаныхан онгоцыг осолдсоноос хой хоёр цагийн дараа олж илрүүлсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AIRLINE.EE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж