Өмнөд Африк 151 иргэнээ Ухань хотоос шилжүүлэн авна

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк 151 иргэнээ Ухань хотоос шилжүүлэн авна

Өмнөд Африк 151 иргэнээ Ухань хотоос шилжүүлэн авна

Коронавирусийн халдварт өвчний голомт Хятадын Ухань хотод хөл хоригдсон 151 иргэнээ нүүлгэн шилжүүлж авах болсноо Өмнөд Африк улсын Засгийн газраас Ням гариг/2020.03.01/-т мэдээлжээ. Өмнөд Африкийн арми тусгай ажиллагаа зохион байгуулж ойрын 10 хоногийн дотор иргэдээ шилжүүлэн авчрах аж. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг 21 хоногийн турш карантинд оруулах гэнэ. Албаныхны мэдээлснээр Уханьд хөл хоригдсон Өмнөд Африкийн иргэд коронавирусийн халдвар аваагүй нь шинжилгээгээр тогтоогджээ.

Өмнөд Африк нь олон улсыг бодвол хожуу иргэдээ Ухань хотоос нүүлгэн шилжүүлж байгаа ч Сахарын Африкийн бүс нутгаас анхны улс болж байна. Иргэдийн зүгээс Хятадад хөл хоригдсон гэр бүлийнхнийгээ эргүүлэн авчрахаар Өмнөд Африкийн Засгийн газраас шаардсаны эцэст нүүлгэн шилжүүлэх ажиллагааг товложээ.

Өмнөд Африк улс болон хөрш орнуудад коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчин бүртгэгдээгүй. Гэхдээ Ёкохама боомтод тусгаарлагдсан хөлөг дээр байсан Өмнөд Африкийн хоёр иргэн халдвараар өвчилж, Японд эмчлэгдэж байгаа аж. Африкийн орнуудаас Алжир, Египет, Нигери улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж