Техас, калифорничууд социализмыг илүүд үзэж байна | News.MN

Техас, калифорничууд социализмыг илүүд үзэж байна

Техас, калифорничууд социализмыг илүүд үзэж байна

Техас, калифорничууд социализмыг илүүд үзэж байна

Америкийн хамгийн их хүн амтай Техас, Калифорни мужийн сонгогчид капитализмаас социализмыг илүүд үзэж буйг шинэ санал асуулга харуулж байна. Тус санал асуулгаас харахад сонгогчид Берни Сандерсыг Жое Байденаас илүүд үзжээ.

CBS агентлагийн нэрийн өмнөөс санал асуулга зохион байгуулсан YouGov компани Техас болон Калифорнийн сонгогчдын талаас илүү хувь нь социализмын талаар эерэг байр суурьтай байгааг нотолжээ. Тухайлбал Техасын сонгогчдын ердөө 37 хувь нь л одоогийн системийг илүүд үзэж буй гэнэ. Мөн тэдний олонх нь өөрийгөө "ардчилсан социалист" хэмээн тодорхойлогч Берни Сандерст санал өгөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь Өмнөд Каролинад өөрийн байр сууриа бататгаад байсан дэд ерөнхийлөгч асан Жое Байденд таагүй мэдээ болов.

Гэхдээ Берни 12 оноогоор Сандерсыг Калифорнид давах бөгөөд Техаст ч гэсэн Сандерс дөрвөн хувийн зөрүүгээр тэргүүлэх төлөвтэй байгааг санал асуулга харууллаа.

Тус судалгаа Байденг Өмнөд Каролинад ялалт байгуулахаас өмнө хийгджээ. Харин Элизабет Уоррен тус хоёр мужид хоёуланд нь гуравдугаарт орох магадлал өндөр байна. Тэрбумтан, Нью Йорк хотын дарга асан Майкл Блумбергийн хувьд өөрийн сурталчилгааны ажилдаа маш их хөрөнгө зарж буй ч тэр бүхэн нь түүнд сайн мэдээ дуулгахгүй бололтой. Тэрбээр тус хоёр мужид ердөө 12-13 хувийн санал авч, дөрөвдүгээрт бичигджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Блумбергийг тоглоомоос гарч, оронд нь Байденг дэмжин ажилласан нь илүү дээр хэмээн ухуулж буй.

 

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-02 150.129.140.63

Amerik ch ooroo ardchilaliinhaa suuliin haranhui hongild tulsan shuu dee

Avatar

ЗОЧИН 2020-03-02 103.9.90.98

Гэхдээ Берн12 оноогоор Сандерсыг Калифорнид давах бөгөөд гэнээ наад бичиж байгаагаа хараач малаа

Avatar

Зочин 2020-03-02 207.6.112.23

"Болор дуран"-аар шалгав гэнээ чааваас

Avatar

зочин 2020-03-02 66.181.161.71

Социализм гэдэг нь Ний-хэм гэж орчуулагдана. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг уриатай шүү дээ. Манайх Соц-ын үед ний-хэм байгуулж байсан нь үнэн. Гэхдээ түүнд алдаа байсан.

Avatar

Зочин 2020-03-02 192.82.64.251

Байден далд ор Азийг муулах донтой гаж этгээд Капиталистууд бусдын хоолыг булаах санаанаас еер бодол угуйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж