БНСУ-д 4212 хүн халдвар авч, Италид халдвар 50 хувиар нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

БНСУ-д 4212 хүн халдвар авч, Италид халдвар 50 хувиар нэмэгдэв

БНСУ-д 4212 хүн халдвар авч, Италид халдвар 50 хувиар нэмэгдэв

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдвар сүүлийн өдрүүдэд Хятадаас бусад улс орнуудад хурдацтай тархаж өнөөдрийн /2020.03.02/ байдлаар дэлхийн нийт 60 гаруй оронд тархаж 89 мянга орчим хүн уг халдвараар өвчилж, 3000 гаруй хүн нас бараад байна. Гэхдээ нийт халдвар авсан өвчтөнүүдийн 60 орчим хувь буюу 44,519 хүн эдгэрчээ.

Халдварын голомт болсон эх газрын Хятадад тархалт харьцангуй тогтворжиж, буурах төлөвтэй болжээ. Тус улсад 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, 42 хүн нас барсан байна. Шинээр илэрсэн 202 тохиолдлын 196 нь уг мужид бүртгэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрали, Тайланд улсуудад коронавирусийн халдвартай анхны өвчтөнүүд нь нас барсан бол Доминиканы Бүгд Найрамдах Улс, Чех улсад анхны халдварын тохиолдлууд бүртгэгджээ. Харин Итали улсад сүүлийн 24 цагийн дотор халдвартай хүний тоо 50 хувиар нэмэгдэж, 1,694 хүрч, таван хүн нэмж нас барснаар нийт нас барсан хүний тоо 34 болжээ. Мөн Франц улсад Ням гаригт шинэ халдварын тоо өмнөх өдрөөсөө 30-аар нэмэгдэж 130 хүрч, хоёр өвчтөн нас баржээ.Үүнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид уулзаж мэндчилэхдээ хацраа үнсэлцдэг уламжлалаа зогсоохыг иргэддээ зөвлөсөн байна.

АНУ-ын  хувьд бямба гаригт коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд АНУ-ын эрх баригчид Итали, Иран, Өмнөд Солонгос руу зорчихгүй байхыг иргэддээ анхааруулж, Америкийн гол авиа компаниуд энэ чиглэлийн нислэгүүдээ зогсоож эхэлжээ.

Түүнчлэн Хятадаас гадна халдварын хамгийн том голомт болоод буй Өмнөд Солонгост 476 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 4,212 хүн халдвар аваад байна. Сүүлд нэмэгдсэн 476 тохиолдлын 377 нь Тэгү, 68 нь Гёнбук хотод бүртгэгдсэн бол одоогоор 22 хүн нас барж, 31 хүн эдгэрээд байгаа аж.

Харин Ойрхи Дорнодын тахлын голомт болоод байгаа Иран улсад халдварын тоо мөн бараг 50 хувиар нэмэгдэж, 978 хүрсэн бол нас барсан өвчтөний тоо 54 болжээ. ДЭМБ-ын зүгээс шинэ төрлийн коронавирусийн аюул дээд цэгтээ хүрснийг зарлаад байгаа билээ. Дэлхий даяар халдвар авсан өвчтөнүүдийн ихэнх хувь хөнгөн хэлбэрээр тусч байгаа ч зарим өвчтөнүүдэд огт шинж тэмдэг илрэхгүй байгаа юм. Түүнчлэн халдвар аваад эмчилгээ хийлгэсэн ч дахин өвчлөх тохиолдлууд гарсаар байна.

Эх сурвалж: Korea Times, CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж