ОХУ: Covid-19 илрүүлэх тестийг Монгол руу илгээнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

ОХУ: Covid-19 илрүүлэх тестийг Монгол руу илгээнэ

ОХУ: Covid-19 илрүүлэх тестийг Монгол руу илгээнэ

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам ОХУ-аас туршлага судална гэдгээ өнгөрсөн Бямба гариг/2020.02.29/-т мэдэгдсэн. Тэгвэл ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн Анна Попова энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр  "Бид Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Даваа гаригт /2020.03.02/ ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийг илрүүлэх тест-системийг илгээнэ. Эдгээр системийг БНСУ руу ч мөн адил илгээх болно" гэв.

Мөн тэрбээр "Коронавирусийг илрүүлэх шинжилгээний систем нь ОХУ-аас гадна бусад улс орнуудад хангалттай хүрэлцэх хэмжээнд үйлдвэрлэгдсэн. Бид энэ чиглэлд шаардлагатай бүхий л судалгааг хийж байна. Бидэнд боломж байна, түүнийгээ хэрэгжүүлсэн. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн эдийн засгийн холбооны улсуудын хүсэлтээр Ерөнхийлөгч Владимир Путины нэрийн өмнөөс дээрх тест-системийг тэдэнд илгээж байна" гэжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж