НОБГ, НМХГ, НЭМГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар өнөөдөр /2020.03.02/ мэдээлэл хийлээ.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Маргааш орон нутаг руу орж, гарах хөл хориог нээснээр хяналт шалгалтыг улам чангатгана. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 2596 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдлийг хүргэж, зогсоосон. Сайжруулсан шахмал түлшний хангалт, нөөц хүрэлцээтэй байна. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 11 өрхийн 42 хүн хандаж, эмнэлгийн тусламж авсан. Үүнээс 13 хүүхэд, 29 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулсан. Нус шүлсээ хаях, хог хаяж орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан” гэв.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 12.474 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 448.5 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу тээвэрлэгдсэн. Постуудаар 787 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүү товчоогоор 807 тонн түүхий нүүрс тээвэрлэн орж ирснийг илрүүлж, түүхий нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоочийг 50 мянган төгрөгөөр торгосон. Өнгөрөгч баасан гаригт сайжруулсан шахмал түлшний 1000 тонн нөөцтэй байсан бол нийт 26 тээврийн хэрэгслээр 656 тонн барьцуулдуулагч бодис нэмж ирснээр өнөөдрийн байдлаар 1656 тонн барьцалдуулагч бодисын нөөцтэй байна. Нийслэлийн 6000 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Шуурхай алба 24 цагаар ажиллаж байна. Ийм нөхцөлд иргэд хүндэтгэлтэй хандаж байгаад талархаж байна. Засаг даргын захирамжид найман нэрийн барааны дэлгүүрийг цагийн хязгаарлалтад оруулаагүй" гэлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрсэн. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан тохиолдол 87 тохиолдол бүртгэгдээд байна. Японы аяллын усан онгоцон дээр 705 хүн өвчилснөөс зургаан хүн нас барсан. Монгол улсын хувьд одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-нөөс гуравдугаар сарын 1-ний хооронд халдвар гарсан бүс нутагт зорчсон, шинж тэмдэг илэрсэн 243 хүнд шинжилгээ хийж, сорьц авсан. 190 хүнээс халдвар илрээгүй, хариу нь сөрөг гарсан. Хоёр хүнийг ХӨСҮТ-д, Сэлэнгэ аймагт есөн хүнийг тусгаарласан. Нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад хянаж байна" гэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын захирамжид найман нэрийн хүнсний дэлгүүрүүд хуучин цагийн хуваарийн дагуу ажиллахаар тусгажээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлын цагийг нэг цагаар багасгах шийдвэр гарсан. Уг захирамжийн дагуу гуравдугаар сарын 30 хүртэл нутгийн захиргаа, нийслэлийн захиргааны байгууллагуудад хамаарна. Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа.
Одоогоор нийт 70 мянган ширхэг угаарын хий мэдрэгч гэр хорооллын айл өрхүүдэд тараасан. Шинэ коронавирусийн халдвараас болж 130 мянган ширхэг угаарын хий мэдрэгч үйлдвэрлэл түр саатаад байна. БНХАУ-д халдварын голомтоос хол зарим хотын үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн. Тиймээс угаарын хий мэдрэгч үйлдвэрлэгдээд эхэлсэн гэсэн үг. Манай улс руу тээвэрлэлт хийхэд 5-7 хоног зарцуулдаг. Гуравдугаар сарын дундуур хөл хорио тавигдвал үлдсэн угаарын хийн мэдрэгч орж ирнэ гэж тооцоолж байгаа” гэсэн юм.
А.СҮРЭН
Зочин 2020-03-02 207.6.112.23
Harin torgoson 47 sayaar UB hotiig zezerlegkjuuleh, bairnii gadaah hogiin savnuudiig hun harahad ichmeergui joohon soeltoi bolgomoor esvel ter achdag mashinuudaa olshruulah zeregt zarzuulaha heregtei , Ternees hotiin zahirgaanii hurgan 60 terbumiin dargiin avgai eemeg avch zuuh esgui. Esvel yum uzeegui malnuud oor uls ruu shivshgee delgeed donshuuchlahad zoriulahgui shuu. Shilen dans geech yuman deer ni il haragdah estoi.
Зочин 2020-03-02 207.6.112.23
Eregtei humuus ter dundaa heer hodoo end tendgui erh cholooteigeer buh yumaa hayaj sursan humuus odoo hotiin soel oor gedgiig uhaarah zag bolson. Gudamjind sheej baigaa eregteichuudiig buur ondor uneeer torgoh heregtei.
Хүннү 2020-03-02 202.179.25.125
Нүүрс, зэсээ борлуулж төсвөө бүрдүүлэх гэж зовж байхаар хууль журмаа чангатгаад хүмүүсийг алхам бүрт нь торгоод бай. Одоо хүүхдүүдийн хичээл эхлэнэ тэд чинь нус шүлсээ байнга хаядаг хүмүүс. Инэгсэг нөхцөлд төсөв амархан бүрдэнэ. Жоолооч нарын торгууль төсөвт онцгой үүрэгтэй. Ер нь “торгууль” байхгүй бол “засаглал” байхгүй гэсэн үг. Иргэн бүр торгуулж төсөвөө бүрдүүэе, төрөө тогтвортой байлгахуудаа.
хандив??? 2020-03-02 114.156.110.20
Ард иргэд маань бас хандив өргөж л байгаа юм байна хэхэ
Зочин 2020-03-02 202.179.25.125
Төсөвт нэмэр болно доо.
Lord 2020-03-02 103.26.195.141
Zov zov.Demjij bna.Corona virusaar dalimduulaad nus tser shvlsee xayadagiig ni boliulaad daraad avaarai!
Зочин 2020-03-02 66.181.161.36
Dendvv soylgvi archaagvi baidlaasaa hezee salah bol 21.r zuun shde
Уншигч 2020-03-02 202.126.88.33
Маш зөв шүү.
zochin 2020-03-02 27.123.214.2
ashgui dee muu sain yumnuud nus tseree hayahaa bolioosoi
Anar 2020-03-02 202.21.108.16
“Амгалан” дулааны цахилгаан станц
биш
“Амгалан” дулааны станц
Өнгөрөгч баасан гаригт сайжруулсан шахмал түлшний 1000 тонн нөөцтэй байсан бол
биш
Өнгөрөгч баасан гаригт сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын 1000 тонн нөөцтэй байсан бол
гэж бичмээр юм. Манай сэтгүүлчид яагаад дандаа ийм түүхий мэдээ бэлддэг юм бэ!?