10 настай хүүгийн хүсэл Ливерпуль багт азгүйтэл авчрав уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

10 настай хүүгийн хүсэл Ливерпуль багт азгүйтэл авчрав уу?

10 настай хүүгийн хүсэл Ливерпуль багт азгүйтэл авчрав уу?

Манчестер Юнайтед багийн үнэнч хөгжөөн дэмжигч 10 настай  Дара Көрли өнгөрөгч хоёрдугаар сард Ливерпуль багийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп руу нэгэн сонирхолтой захидлыг илгээсэн билээ. Энэхүү захидалдаа тэрбээр “Ливерпуль баг дэндүү олон тоглолтод ялалт байгуулж байна. Хэрвээ танай баг дахиад есөн тоглолтод хожигдохгүй байвал Английн Премьер лигийн түүхэнд нэг ч хожигдолгүй түрүүлсэн хоёрдох баг болно. Манчестер Юнайтед багийн үнэнч дэмжигчийн хувьд үүнийг харах нь надад гунигтай байна. Тиймээс та дараагийн тоглолтууддаа хожигдоорой” хэмээжээ. Харин Ливерпуль багийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп түүний захидлын хариуд “ Бид удахгүй хожигдох болно. Учир нь энэ чинь хөлбөмбөг шүү дээ” хэмээжээ.

Тэгвэл энэхүү захидал ирснээс хойш Ливерпуль баг гурван тоглолт хийж хоёрт нь хожигдоод байна. Тэд хоёрдугаар сарын 19-нд УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Испанийн Атлетико Мадрид багийн талбайд зочлон тоглож 1-0 харьцаатай хожигдсон бол өнгөрөгч амралтын өдөр Английн Премьер лигийн хүрээнд Уотфорд багтай учраа тааран тоглож 3-0 харьцаатай хожигдож Английн Премьер лигт нэг ч хожигдолгүй түрүүлж, алтан цомын эзэн болох хүсэл нь талаар болсон. Энэ хугацаанд хүртсэн тэдний ганц хожил нь хоёрдугаар сарын 25-нд Английн Премьер лигийн хүрээнд Вест Хэм багийг талбайдаа хүлээн аван 3-2 харьцаатай хожсон юм. Тус тоглолтын хожлын гоолыг тоглолт дуусахаас есөн минутын өмнө буюу 81 дэх минутанд Садио Мане оруулсан байна.

Ямартай ч Дара Көрли хүүгийн хүслээр болж Ливерпуль баг хожигдож эхэллээ. Гэвч Английн Премьер лигт 22 онооны давамгай байдал үүсгэсэн тэднийг гүйцэх хэцүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж