Казахстаны Барыс, Финландын Йокерит багууд эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Казахстаны Барыс, Финландын Йокерит багууд эхний ялалтаа авлаа

Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2019-2020 оны улирлын тойргийн тоглолтууд өндөрлөж плэй-оффын тоглолтууд өнгөрсөн ням гариг/2020.03.01/-т эхэллээ.  Плэй-оффын 1-р шатны 4 тоглолт өчигдөр явагдсан бол өнөөдөр 4 тоглолт явагдана. 1-р шатны цувралын эхний тоглолтын үр дүнгээс гэртээ тоглосон багууд эхний ялалтаа авсан байна.

Казахстаны Барыс Нур-Султан баг талбайдаа Гагарины цомын 2 удаагийн эзэн Металлург Магнитогорск багийг хүлээн авч 4-0 харьцаатай хожсон. Хоёр баг плэй-оффын шатанд 2 дахь удаагаа таарч байгаа бөгөөд 2016-2017 оны улирлын бүсийн аваргын төлөө тоглоход Металлург өрсөлдөгчөө цуврал тоглолтонд 4-0 харьцаатай хожиж байсан бол энэ улиралд эхний шатанд учраа таарсан тоглолтонд Барыс баг хариугаа хатуухан аваад байна.

Санкт-Петербург хотын СКА талбайдаа 6-1 харьцаагаар Витязь багийг, Авангард Омск баг талбайдаа 6-2 харьцаатай Салават Юлаев багийг хожсон бол Финландын Йокерит баг мөн өөрсдийн талбайдаа Локомотив  Ярославля багийг 6-0 харьцаатай хожлоо.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж