Холливудын алдарт найруулагч Стивен Спилбергийн охин Михайла гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ. Өдгөө 23 настай Михайла Спилберг АНУ-ын Теннесси муж улсын Нашвилл хотноо Бямба гаригийн өглөө найз залуугийнхаа биед гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан байна.
Нашвилл хотын цагдаагийн газраас мэдээлснээр хосууд цэнгээний газраас гарч ирээд муудалцаж, улмаар Михайла найз залуу руугаа юм шидэж гарыг нь гэмтээсэн аж. Михайла Бямба гаригийнхаа орой нь суллагдсан ба шүүх хурал гуравдугаар сарын 9-нд товлогджээ.
Михайла нь Стивен Спилбергийн өргөмөл охин аж.
Эх сурвалж: Associated Press
Монгол хүн 2020-03-02 202.21.100.210
Монголчууд хэлдэг дээ. Удамыг нь хар гэж. Хичнээн соёлтой газар нялх багаасаа өсөж торниод нэмэргүй шүү дээ. Муу мах жилийн гай, Муу хань насны гай, Муу ханиас гарсан үр хүүхэд удамын гай л болно шүү дээ.
зочин 2020-03-02 202.21.118.174
Нигер хүүхэн чинь даварцын