Чуулган өнөөдөр хуралдахгүй бололтой

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Чуулган өнөөдөр хуралдахгүй бололтой

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнөдөө хуралдаж, Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дугаар хэлэлцүүлгийг хийсэн. Үүний дараа санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Бүхий л байнгын хороодын төсвийн хуультай холбоотой ирсэн санал дүгнэлтүүд гүйцсэн тул дээрх ажлын хэсэг хуралдаж байгаа аж. Ажлын хэсгээр нийт 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёолол хураагдана. Энэхүү саналын томъёоллуудаа дараа нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Тодруулж хэлбэл, Ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдах ёстой юм. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх ёстой ч өнөөдөртөө багтаж хуралдаж чадахгүй болох нөхцөл үүсээд байна.

Зарим мэдээллийн хэрэгслээр Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулсантай холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдаан саатаад байна гэж мэдээлж буй нь үндэслэлгүй аж.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж