ТЦА: Маргааш ачаалал нэмэгдэх тул дүрмээрээ зорчоорой

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

ТЦА: Маргааш ачаалал нэмэгдэх тул дүрмээрээ зорчоорой

ТЦА: Маргааш ачаалал нэмэгдэх тул дүрмээрээ зорчоорой

Тээврийн цагдаагийн албанд амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зам тээврийн ослын 126 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас гурван том хүн, нэг хүүхэд гэмтжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Улсын Онцгой комиссын долдугаар хуралдааны шийдвэрээр улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны 06.00 цагаас эхлэн нээхтэй холбогдуулан иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Тухайлбал,

  • Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах.
  • Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх.
  • Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх.
  • Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
  • Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх.
  • Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/
  • Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох.
  • Хот хоорондын авто замд зорчих урсгал нэмэгдэж, хөдөлгөөний ачаалал ихтэй байх тул жолооч, иргэд та бүхэн анхаарч, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж