Covid-19: Ювентус багийнхан тусгаарлагдаж, шинжилгээнд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Covid-19: Ювентус багийнхан тусгаарлагдаж, шинжилгээнд хамрагджээ

Covid-19: Ювентус багийнхан тусгаарлагдаж, шинжилгээнд хамрагджээ

Бид өмнө нь та бүхэндээ Италийн Сериэ-С лигийн Пианесе АСД багийн тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.03.01/-ийн байдлаар тус багийн дахин хоёр тоглогч болон арын албаны ажилтан халдвар авсан нь тогтоогджээ. Иймээс Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус баг бүх насны багуудынхаа бэлтгэлийг цуцалж, үүгээр ч зогсохгүй тус багийн 23 хүртэлх насны багийн тоглогчид тусгаарлагдлаа. Учир нь Ювентус багийн 23 хүртэлх насны баг өнгөрөгч хоёрдугаар сарын 23-нд шинэ коронавирусийн халдвар тархаад буй Пианесе АСД багтай тоглолт хийсэн юм.

Одоогийн байдлаар 23 хүртэлх насны залуучуудын багийн тоглогчдыг гуравдугаар сарын 8-н хүртэл гэрийн хорионд оруулж тусгаарлажээ. Харин Ювентус багийн үндсэн баг болох Кристиано Роналдо тэргүүтэй тоглогчдын бэлтгэл хийхийг хоригложээ. Энэ тухай Ювентус багийн мэдэгдэлд “Нөхцөл байдал одоогоор их ноцтой байна. Эмч нарын багийн зүгээс тамирчдыг үргэлж гараа угааж, ариутгаж байхыг зөвлөж байгаа. 23 хүртэлх насны багийн зарим тоглогчид өнгөрсөн долоо хоногийн дундуур Кристиано Роналдо болон бусад үндсэн багийн гишүүдтэй бэлтгэл хийсэн. Одоогийн байдлаар хэний ч шинжилгээний хариу эерэг гараагүй ч гэсэн аюулгүй байдлын үүднээс Интер Милан багтай хийх тоглолтыг хойшлуулсан” хэмээжээ.

Италиас гадна Английн Арсенал баг хэвлэлийн хурал хийхийн өмнө ханиалгаж байгаа сэтгүүлчийг хэвлэлийн хуралд оруулахаас татгалзаад байна. Мөн Английн Вест Хэм багийн ахлах дасгалжуулагч Дэвид Моейс тамирчдаа гараа ариутгаж байхыг шаарджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж