Хууль бус зэвсэг үйлдвэрлэгчдийг баривчилжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хууль бус зэвсэг үйлдвэрлэгчдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Хууль бус зэвсэг үйлдвэрлэгчдийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай тэмцэх хэрэгтэй хэлтсээс үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор үйлдвэрлэдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Хэд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсрагч багаж, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багажны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь олон тооны сум хураан авсан байна.

Мөн бүлэг этгээд нь хууль бусаар бууны хэлбэр, загвар зориулалт өөрчлөх, гол төмрийн калибрыг өөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Гэмт этгээдүүд эд зүйлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай тэмцэх хэлтэст шалгаж байна.

 Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-05 103.229.120.69

Ийм ур чадвартай хүмүүсийг зөв зохион байгуулж дэмжих хэрэгтэй. Зэвсгийн гадаад худалдаа хамгийн ашигтай, хууль ёсны бизнес билээ. АНУ, ОХУ энэ наймаанаас ихээхэн ашиг олдог. Оросын Тула хот зэвсгийн үйлдвэртэй. Манай Мандал хот сумны үйлдвэртэй байж яагаад болдоггүй юм бол? Манайхан зөвшөөрлийг нь албан ёсоор аваад хийж сурч байх л хэрэгтэй дээ.

Зочин 2015-11-05 202.179.29.143

Зэвсэгт тэмцэлд бэлтгэж байсан юм уу? Одоогийн төр засгийн байдал хүмүүсийг ийм байдалруу оруулсан байхийг үгүйсгэхгүй эсвэл биеэ хамгаалах, бусдыг айлган сүрдүүлж дээрэм тонуул хийх, хулгайгаар ан агнах, гэх мэт олон шалтгаан байгаа байх энэ бол яав ч сайн зүйл бишээ. Шалтгааныг нь сайн судал үүнийг төр засаг ҮАБЗ анхааралдаа авах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ ***** үйлдвэрлээд сууж байдаг чинь ямар Сири, Афган биш дээ.

Зочин 2015-11-05 202.9.40.57

Darhan oroh zamd zamiin baruun gart, Hitadiin hurungu oruulalttai darinii yildver baidag gesen. Tend l hiisen dee, ter uuliin uvurt yu baigaag ch mani augaa ih chekistyyd meddeg bolov uu, yzee bolov uu, mongol ajiltnuudtai n uulzaa bolov uu, geh met. Kkkk

Зочин 2015-11-05 122.201.24.55

Аягүй бол жинхэнэ чиглүүлэгч спонсор нь хятад гар байгаа даа. Уг угшлаар нь ухаж шалгах хэрэгтэй

Zochin 2015-11-05 61.134.100.222

Buu sumgargah greed barigdsanuu

Зочин 2015-11-05 202.21.106.120

iim gariin urtai darhchuudaa demjih heregtei shd. ulsad svd-nii sum tasarchihsan gee biz de. margaash dain garlaa gehed sumgui byytai l bgaa shd.

***** 2015-11-05 112.72.11.67

shuud ***** *****

zo zo 2015-11-05 202.5.196.254

Tegvel alban yosoor uildverleliin argaar yaj hiij bolohiig heleed ogooch.

эрлэг 2015-11-05 202.131.228.20

Батлан хамгаалах газрын хүмүүст хэлэхэд, иймэрхүү галт ***** хийж байгаа хүмүүсийг шийтгэх бус харин тэдний хүчийг нэгтгэж шинэ сайн ***** хийлгэх талаас нь анхаарч ажиллаач. АК-г зохиогч монгол гаралтай орос хүний эрдмийг ашиглаад ЗХУ цэрэг дайны ямар үнэтэй ашигтай зэвсэгтэй болж байсан бэлэн туршлага байгаа шүү. Ер нь манайх калиберийн сумаа ч хийж чадахгүй байгаа мөртөө маш олон генералтай улс шүү.. Эндээ анхаарч ажиллаач. Ер нь лазерийн ***** хийхээр ажиллаж эхлээч. Хэзээ нэгэн цагт хэрэг болно шүү.

Зочин 2015-11-05 202.179.29.63

Ямар тэнэг мал вэ чи энэнээс чинь болж хүний амь нас эрсдэж байна харин ч сайн шийтгэ