Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо | News.MN

Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан  өчигдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр болж  улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.

БНСУ, Япон Улс, БНИтали улс,  Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол улсын иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон тбрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2020-03-02 192.82.65.146

Өчигдөр 3 сарын 1 байсан сэтгүүлч ээ

Avatar

иргэн 2020-03-02 64.119.21.153

дээрхи улсуудаас ирэх хүнийг оруулахгүй байх нь зөв шүүдээ. Оруулж хэрэггүй.

Avatar

Зочин 2020-03-02 103.57.94.16

Гоё гоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж