Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ. Тодруулбал, өчигдөр /2020.03.01/ 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн нэг жолооч, нэг эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ. Тэдний биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлажээ.  Мөн өчигдөр  22:25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийж, хоолой өвдсөн, ханиалгасан болон Вьетнам улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван Монгол иргэнийг Сүхбаатар суманд ажиглалтад түр тусгаарлаад байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж