Дуучин Becky буюу Г.Мөнхбаярыг Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрбээр “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд өөрийгөө сорьж, дуучныхаа карьерыг дахин эхлүүлэхээр шийдсэн бололтой.
Дуучин залуу хүүгийнхээ бахархал нь болохоор уг шоуны тайзнаа дуулж, Монгол Улсын гавьяат жүжигчин, шүүгч Д.Отгонбаярын багт орсон юм. Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрөгч 2019 онд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг авч, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т оролцож байсан билээ.
Мөн тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие дааж нэр дэвшиж байсан удаатай. Харин энэ удаа тэрбээр дуучныхаа карьерыг дахин эхлүүлэхээр шийджээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ