Халхын хаад ноёд “Төрийн хар хүн” болж эхлэв /1924.03.07/ | News.MN

Халхын хаад ноёд “Төрийн хар хүн” болж эхлэв /1924.03.07/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Халхын хаад ноёд “Төрийн хар хүн” болж эхлэв /1924.03.07/

-NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1911.03 сар Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдав.

1913.03.06 Монгол Улсын Гадаад явдлын яам, Хаант Оросын Монгол дахь төлөөлөгчийн газрын хооронд байгуулсан хэлэлцээний хүрээнд “Шинэ толь” сонины анхны дугаар гарав.

1921.03.01 Хиагтад МАХН-ын зөвлөлгөөн болов. Дараа нь 1925 онд энэ зөвлөлгөөнийг МАХН-ын анхдугаар Их хурал гэж нэрийдэхээр шийджээ.

1921.03.03 Дээд Шивээнд Монгол Ардын намын I хурал хуралдав. Хуралд 26 хүн оролцож, “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг” гэсэн нэртэй программыг батлан гаргажээ.

1924.03.07 Шинээр байгуулагдаж буй сумуудыг аймаг, хошуудын адилаар тухайн оршин сууж буй нутаг дэвсгэрийн уул, ус, гол мөрний нэрээр нэрлэж байх тухай Засгийн газрын шийдвэр гарав. Мөн энэ өдөр Халхын хаад ноёд урьдын хэргэм зэргээ сайн дураараа устгаж, “Төрийн хар хүн” болж эхлэв. Хамгийн түрүүнд Сэцэн хан Наваанцэрэн, Ерөнхий сайд Цэрэндорж нар хэргэмээсээ татгалзав.

1930.03 сар Чандмань уулын аймгийн Төгсбуянтын хошууны хар феодал захирагч Бирдоо, мээрэн Аюур зэрэг 43 тооны хүмүүс толгойлсон Төгсбуянтын хийдийн 700 гаруй лам нар зэвсэгт бослого гаргав. Босогчид орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг эзлээд, шоронгийн хоригдлуудыг суллан тавьж, эрчүүдийг албадан цэрэгт /1500 хүртэл хүнийг/ татжээ. Мөн энэ үеэр Улаангомын хүрээнд лам нарын эсэргүү бослого өрнөв.

1932.03 сар Япон улс Зүүн хойд Хятадыг эзлэн аваад “Манж-го” хэмээх тоглоомын улсыг тунхаглан зарлаад, түүнийгээ Монголын эсрэг Японы цэрэг стратегийн түшиц газар болгов.

1936.03 сар Бүх цэргийн жанжны тушаалаар Зүүн хилийн 5,6 дугаар дивиз, нисэх хүчний эскадрилийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, Баянтүмэнд /Чойбалсан хот/ нисэх отряд байгуулав.

Япон Баргын цэргүүд Монголын хилд таван удаагийн томоохон дайралт хийж, нилээд тооны хилчдийг алж, хилийн харуулуудын сууц, байрыг шатааж түйвээв.

1939.03.07 БНМАУ-ын 22-р Бага хурал хуралдаж, Х.Чойбалсанг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдаар томилжээ.

1940.03.04 МҮЭ-ийн IV Их хурал хуралдаж, 192 төлөөлөгч оролцжээ.

1941.03 сар МАХН-ын Төв хороо ба СнЗ-өөс кирилл бичиг авах тухай тогтоол гаргав.

1953.03 сар МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж, Улс Ардын Аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний дүнг гаргав.

1957.03 сар МАХН-ын Төв хорооны бүгд хурал хуралдаж, УТТ-оос гаргасан “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг улам гүнзгийрүүлсэн шийдвэр гаргав.

1957.03.08 БНХАУ болон БНМАУ соёлын хамтын ажиллагааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, хоёр улсын соёлын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийсэн ба соёлын хамтын ажиллагаа нь хоёр улсын ах дүүгийн найрамдалт харилцаа болон энх тайвны үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

1959.03 сар МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас атар газар эзэмших зорилт дэвшүүлэн тавьжээ. Мөн энэ хурлаар улс ардын аж ахуйн салбар бүхэнд социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн ялсан гэж дүгнэжээ.

1960.03.07 БНМАУ-ын ГХЯ-ын сайд Гомбожав тэргүүтэй гадаад худалдааны төлөөлөгчид Наньжин, Шанхай, Ханжоу зэрэг хотуудаар айлчлаад эх орондоо буцав

1961.03 сар БНМАУ-Энэтхэг улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдав.

1962.03.02 БНХАУ болон БНМАУ 1961 оны дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо "БНХАУ болон БНМАУ-ын худалдааны гэрээ"-ний баримт бичигт гарын үсэг зурав.

1963.03.08 БНХАУ-ын тэргүүн Лю Шаоци 2 дахь удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 86 дахь их хурлын тогтоолыг үндэслэн БНХАУ-ын болон БНМАУ-ын хилийн гэрээг батлав.

1965.03.04 Хятад-Монгол-Зөвлөлтийн төмөр замын транзит тээврийн комиссын 10 дахь хурал, Хятад-Монголын төмөр замын транзит тээврийн комиссын ээлжит хурал Хөх хотод болж, өндөрлөв. Гуравдугаар сарын 01-ний өдрөөс зүтгүүр, галт тэрэг Эрээн, Замын-үүдийн хооронд зорчих болов.

1967.03.03 Монгол, Грек улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1974.03.05 БНМАУ, Тайландын вант улстай дипломат харилцаа тогтоожээ

1984.03.02 БНМАУ-ын ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Ли Жүчинд БНМАУ-ын Засгийн газартай холбоотой ЗХУ, БНХАУ-ын харилцааны тухай мэдэгдлийг өргөн барив. Мэдэгдэлд ЗХУ-аас БНМАУ-д байрлаж байгаа цэргийн анги нэгтгэлийн талаар тайлбар хийсэн байна.

1987.03.02 БНХАУ, БНАСАУ, БНМАУ, ЗХУ-ын хооронд 1987 оны экспорт, импорт болон шууд төмөр замын хурлын протоколд Пеньян хотноо гарын үсэг зурав.

1989.03.08 БНМАУ-ын төрийн тэргүүн Ж.Батмөнх Энэтхэг улсад айлчлах үеэрээ БНМАУ нь БНХАУ-ын цэргийн тоог 130 мянгаар хорогдуулах шийдвэрийг дэмжсэнэээр хоёр улсын харилцаа илүү сайжирч, хэтийн төлөв нь тодорхой болно гэдгээ хэлэв.

1990.03.07 Монголын ардчилсан хүчнийхэн улс төрийн шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Өлсгөлөнд 10 хүн оролцож, гурван өдөр, хоёр шөнө үргэлжилжээ.Энэ завсарт МАХН ба шинэ хүчнийхний хооронд хэлэлцээр явагдаж, зөвшилцөлд хүрч, “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал” гаргав. Үүнд: МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг намын төв хороонд хэлэлцүүлэх, үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах, АИХ-ын ээлжит чуулганы хугацааг нааш татахыг хуулийн дагуу шийдэх гэх мэт асуудлыг шинэ хүчнийхэнтэй хамтран зохион байгуулахаар болов. Ингэснээр гуравдугаар сарын 8-нд улс төрийн өлсгөлөн зогсов.

1993.03 сар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль батлагдав.

2012.03.01 Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлжээ. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цаг юм.

2014.03.07 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-02 202.21.108.40

тэгээд өмнө н халхын ноёд төрийн харчуул бгаагүй хэргүү хэххээ уль г***й минь:)

Avatar

зочин 2020-03-02 202.179.27.138

Ямар зарчмаар сонгож авсан үйл явдлууд юм бол доо. Хятал нэлээд тэргүүнд харагдах шиг. Тэгвэл 1990 оны 3-р сард гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж Монгол орныг өрөнд оруулах, цөлмөх эрх зүйн орчин бүрдүүлж эхэлсэн цаг юм.

Avatar

Зочин 2020-03-02 203.91.115.43

Яаж хэрэгжсэнээр нь ангилмаар юм байна

Avatar

БАТ инженер 2020-03-02 119.40.103.3

1921 3-р сарын 1-нд болсон зөвлөлдөөн чинь МАХН-ын биш тэр үедээ МАН-ын гэж байгаа биз дээ.
Өчигдөр МАН-ын дарга Хүрэлсүхийн Эх орончдын өдрийн илгээлт нь Эрхэм журмын нөхөд -Монголын коммунистууддаа хандсан байв. Монголд зөвхөн улаан хувьсгалчид л ЭХ ОРОНЧИД гэж үү. Би эх оронч биш үү

Avatar

Зочин 2020-03-02 66.181.160.120

2012.03.01 Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлжээ. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж