Хоригдлууд суллагдаж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоригдлууд суллагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Хоригдлууд суллагдаж эхэллээ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар хорих ангид ял эдэлж буй 1700 ялтан суллагдаж гэртээ харих бол 1300 орчим хоригдлын ялыг хөнгөлнө. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдлаа. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонссон юм. Мөн Баасан гарагаас өмнө хуулийн хэрэгжилтийг хангаж, хоригдлуудыг суллах тул хөдөө, орон нутагт хүмүүжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн маргааш гэрт нь хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Д.ЖАГАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

dlden 2015-11-05 59.153.112.136

bolgooomjtoi bgara ohid emegteechud baahan adguusnud sul zorgooroo ywhnde.

irgen 2015-11-05 150.129.142.237

oird bie uneldeg garuud zavgui baih ni de, gertee harih unaanii mongoo avaad l garna da

Иргэн 2015-11-05 103.57.94.156

Хэрэг хийсэн бол хэргээ хүлээгээд ялаа эдлэх л ёстой биз дээ. Хуулиа л боловсронгуй болгооч дээ

₮э 2015-11-05 59.153.113.14

АПУ гиин орлого өслөө Айлын эхнэрүүд зовлоо

зочин 2015-11-05 150.129.143.201

Сатана элбэгдоржийн өршөөлөөр сулласан тулга гэгч булган аймагт 16 настай охиныг 58 удаа заазуурдан хөнөөснийг монголчууд аль эрт мартчихсан яваа. Зөв хүний үйлдэл хэзээ ч зөв л байдаг. АН-нхны шоуны хохирогчид нь монголын эгэл жирийн иргэд байх болно.

Зочин 2015-11-05 27.123.214.113

Гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэнэ дээ. Шаар бол шаараараа л дуусна.

Зочин 2015-11-05 122.201.31.110

гэмт хэрэгтнүүдийг биш хохирогчдыг хамгаалаачэээ

baarnuud 2015-11-05 119.40.100.222

baar savnuud ch duurchdee

Зочин 2015-11-05 124.158.79.2

ard irgedee sonor seremjee undursgunuu!! garch irenguutee beldsen yum bolon us honzongoo avaad butsan orogsod sullagdajee

Зочин 2015-11-05 122.201.31.110

ийм зүйлийг мэдээлэхдээ нийгмийн сэтгэлзүйд яаж нөлөөлөхийг сайн бодож тооцож байгаачээ

zochin 2015-11-05 178.165.128.159

niigemd holoo olohodn edgeer hvmvvst tuslah heregtei

Зочин 2015-11-05 122.201.31.110

ямар цэргээс халагдаад ирж байгаа хүмүүс үү? гавьяа байгуулсан юм уу?