“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймгийг хүргэж байна.
Золиосны тойргоор нэрлэгдэж ирсэн Булганд өнөө жил “Сод Монгол”-ын ерөнхий захирал Ц.Анандбазар, “Булган АЗЗА” компанийн захирал Б.Батсайхан, Засаг дарга асан Д.Эрдэнэбат, хуульч Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөх чимээ дуулдаж байна.
Өөрөөр хэлбэл, энэ тойрогт Ардчилсан намаас Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нэр дэвшихгүй болжээ. Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болсон тул УИХ-ын сонгуулийг орхисон юм байна.
Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин энэхүү сонгуульд өрсөлдөхгүй өнжинө.
Хөгжлийн индексээрээ сүүл мушгиж ирсэн Булган аймагт МАН-аас нэр дэвшигчид голлон ялж иржээ. Тодруулбал, долоон удаагийн УИХ-ын сонгууль болоход 1996 онд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшигчид ялалт байгуулж, бусад зургаан сонгуульд ялагдсан байна. Нэг ёсны Ардын намынхныг хавтгай ялагдаж ирсэн сонгуулиас аварч ирсэн цөөн тойргийн нэг нь гэж тодорхойлж болно. Эрх баригчид энэхүү давуу талаа бодолцсон уу, Булган аймагт ногдох мандатын тоог нэмснээр 2020 оны УИХ-ын сонгуулиас эл тойргийг хоёр УИХ-ын гишүүн төлөөлөх болж буй.
Ардчилсан намыг төлөөлөн дээрх сонгуульд “Булган АЗЗА” компанийн захирал Б.Батсайхан өрсөлдөх тухай яригдаж байна. Тэрбээр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы төрсөн дүү аж. Том бизнес эрхэлж байсан удаагүй ч жижиг бизнесээс олсон орлогоосоо нутгийнхандаа хандив өгөх, буудлагын спортыг дэмжиж, хөрөнгө оруулах зэргээр ахаасаа илүү бядтай хандаж ирсэн гэх яриа бий. Булган аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг байжээ.
“Булган АЗЗА” төрийн өмчит компанийг удирддаг ч албаа өгсөн эсэх нь тодорхойгүй аж.
Булган аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбатад нам нь нэр дэвших квот олгох эсэхээс хамаарч сунгаанд өрсөлдөх нь илүү тодорхой болох аж. Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд сайн, муугаар олонтаа нэрээ дуудуулсаар Булган аймгийг удирдсаар нутгийнхандаа танигджээ. Хөрөнгөлөг гишүүдийн тоонд ч багтдаг. Хэрэв түүнд нэр дэвших боломж олдохгүй бол Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Ариун-Эрдэнэ сэлгээгээр орж ирж мэдэх нь. Гэхдээ түүнд УИХ-ын сонгуульд өрсөлдөх амбиц байхгүй, харин аймгаа удирдах сонирхолтой. Самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан гэдгээр нутгийнхандаа танигджээ.
МАН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэлээ эртнээс хангаж, хөрөнгө хаясан горилогчийн нэг нь “Сод Монгол”-ын босс Ц.Анандбазар аж. Өнгөрсөн 2019 онд тойрогтоо хамгийн их ажилласан хүнээр нэрлэгдэж байна.
Өмнө нь буюу 2012 оны УИХ-ын сонгуульд тэрбээр МАН-аас нэр дэвшихээр болж, бэлтгэл хангасан ч Авлигатай тэмцэх газраас саатуулснаар боломжоо алдаж байжээ. Гэхдээ УИХ-д нэр дэвшигчид тодорч, Сонгуулийн ерөнхий хороонд нэрсийн жагсаалт хүргэгдсэний дараа суллагдсан аж. Энэ үйл явдлыг тухайн үед улс төрийн хүрээнийхэн өрсөлдөгчийнх нь зүгээс шидсэн чулуу гэж тайлбарлаж байв.
УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, хуульч Б.Гүнбилэг МАН-аас нэр дэвшиж магадгүй гэх таамаг бий. Одоогоор тэрбээр эл тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдэх болсон ч бие даах уу, МАН-аас нэр дэвшин өрсөлдөх үү гэдгээ нууцалж буй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү гэдгээр олонд танигдсан, Монголын хуульчдын холбоог удирдаж байсан. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй ч М.Энхболдын хүн гэдгээрээ МАН-аас нэр дэвшин өрсөлдөх квот олж авч чадахгүй байх талтай тухай ч яригдах болсон.
Автын инженер мэргэжилтэй, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо дахин өрсөлдөнө. 2014 оноос эхлэн Булган аймгаас уяатай байх болсныхоо үр дүнг үзэж, 2016 оны УИХ-ын сонгуульд ганц мандаттай тойрогт өрсөлдөн, ялсан.
У.Хүрэлсүх танхимаа байгуулсны дараа түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилсон ч газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн, төмөр замын ноцтой осол аваар гарсан зэрэг шалтгаанаар чөлөөлөгдсөн.
Сул гишүүн болсон үеэс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, аймгуудад нэлээд ажилласан ч УИХ, Засгийн газрын гишүүд нь ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь зээл авсан хэрэг мандаж, эл ажлаа үргэлжлүүлэх аргагүй болж, тойрогтоо ажиллахаас өөр сонголтгүй болгосон байдаг.
УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд сонгуулийн PR-аа эхлүүлсэн нэр дэвшигч ч гэж тодорхойлж болно. Учир нь тэрбээр жилийн өмнө таксины жолооч хийн, ард түмний ахуй амьдрал доройтсон тухай нүүр хуудсаараа жиргэж, шуугиулсан удаатай.
Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд
1992 он: Ж.Болдбаатар (МАХН), С.Гүндэнбал (МАХН)
1996 он: Я.Эрхэмбаяр (Ардчилсан холбоо эвсэл), Д.Дашпүрэв (Ардчилсан холбоо эвсэл)
2000 он: Л.Энэбиш (МАХН), Ч.Раднаа (МАХН)
2004 он: Ч.Раднаа (МАХН), Ц.Цэнгэл (МАХН)
2008 он: Э.Мөнх-Очир (МАХН), Ц.Цэнгэл (МАХН)
2012 он: Ё.Отгонбаяр (МАН)
2016 он: Ж.Бат-Эрдэнэ(МАН)
Г.ХОРОЛ
Bulgan Erdenet 2020-03-02 202.126.89.7
Bulgan aimag hugjih hamgiin bolomjtoi aimag zam hariltsaa saitai, baigal saihantai aylal juulchilal geh met zunduul yum bna. Ajiglaad baihad Erdenet hotiin tom zah zeelruu iluu ih avtagdaad bna. Mongol uls bolon Erdeneted baihgui brendee Bulgan aimagtaa bie bolgoj Bulgand irj avdag uilchluuldeg uildverlel uilchilgeetei bolmoor bn. Gadnii aimag hotiin humuust ali ashigtai bairshild gazar ugduguu bolih heregtei. Zam dagaj uilchilgee amraltiin gzaruudiig olnoor baiguulah heregtei.
Зочин 2020-03-02 66.181.161.66
Итгэх итгэл алдсан хүмүүс.
зочин 2020-03-02 66.181.161.80
Их хурлын гишүүний үндсэн үүрэг нь улс эх оронд хэрэгтэй хууль батлах ажил байдаг. Хууль батлахад улсын эрх ашгийг хамгийн түрүүнд тавьж чаддаг л хүн хэрэгтэй болохоос биш баян, өглөгч, эсвэл нутгийнхандаа нэг их хайр зарласан хүн байх ямар ч шаардлага байхгүй. Тэр тусмаа хуулиа батлахгүй " юм хийдэг хүн" бүр хэрэгггүй. Учир нь засгийн газар " юм хийх" үүрэгтэй болохоос их хурлын гишүүний эрх, үүрэгт ямар хамааралгүй болохыг манай сонгогч нар ойлгооч ээ
Зочин 2020-03-02 150.129.141.65
Тарвагадорж, Мэлгэр нар тойрог бүрт хүмүүсээ бэлдэж дахин толгойгоо өндийлгөх санаархал маш их байгаа. Тэр л даанч хэрэггүй шүү, бусад нь ч дүүрч. Ананд ч дээ
ганаа 2020-03-02 43.228.130.188
сахалт Ананд 2 нь дээр юм байна дѳѳ
Naran 2020-03-02 192.82.64.61
Ugaasaa todorhoibhaa
B 2020-03-02 192.82.64.61
Yum uzej nud tailsan hun bsn ni deeeree idej uuh ni hurtel arai tsenzuurtei bh bailguu dee ugaasaa tegehguu bol hetsuuhen l heden jil bolno shuudee
Зочин 2020-03-02 192.82.64.61
юу л болкоод байнадаа
Зочин 2020-03-02 192.82.64.61
Булганыхан Анандбазарт талтай бга
Зочин 2020-03-02 103.29.144.171
Булганыхаа төлөө сэтгэлтэй зангарагтай тийм л хүн сонгосон нь дээр байхгүй Эрдэнэбат 4 жил ажиллахадаа их зүйлийг хийсэн хүн гэж боддог. Бусад нь сонгууль болохоор нутагтаа ирдэг албан тушаал нэр хүнд хөөсөн явуулын хүмүүс
зочин 2020-03-02 202.21.100.210
Дээрх 12 гишүүдээс аймагтаа хамгийн их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийсэн хүн бол Ё.Отгонбаяр. Сум бүрт хөрөнгө оруулалт шийдэж чадсан.
Аймгийн эмч мэргэжилтнүүдээс 2020-03-02 66.181.161.127
Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяагаа аймагийн удирдлагууд өчнөөн төчнөөн гомдол өрнөдөл өгсөөр байхад шийдэж чадахгүй эрүүл мэндийн салбарын эмч нахын сэтгэл зовоосон асуудлыг шийдэж чадахгүй бүх сумдын эмнэлэг нь өөрийн талын залуу хүмүүс өөрт нь долигнодог эмч нараа томилчихсон сайд миний найз гээд шуугуулсан дарга даам болсон хүн байнаа.Эмч нар хурал бүхэнд хэлдэг боловч хэн ч шийдэж чадахгүй.Нар удахгүй манданаа гэсэн нь талаар боллоо гэж хямарсан эмч нар халгалан сууна даа
Зочин 2020-03-02 66.181.161.16
Аймаг орноо л бодвол Ж.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан нарыг сонговол онох болно доо. Сэтгэл сэргэтэл сайхан ярьдаг хүмүүст олон жил хууртлаа даа.
Зочин 2020-03-02 182.160.0.224
ГҮНБИЛЭГ сайн хуульч. Түүнийг сонгох нь Булганд өлзийтэй. Түүний аав Болдбаатар гэгч ёстой хулгай хийхийг огт мэддэггүй нөхөр байсан даа.
Дорж 2020-03-02 90.178.11.139
Яамны сайд байхад нь аллага болсон биздээ тэгээд сахалт яаж нэр дэвших гээд байгаа юм бэ?
Зочин 2020-03-02 202.126.89.195
ХҮРЭЛСҮХЭЭ ДОЛЛАР ЧИНЬ ТАЛИЙЛАА ! ЭНЭ ҮГИЙГ ХҮМҮҮС ИХ Л ХЭЛДЭГ БАЙХ ГЭХДЭЭ ДУРЬДАХГҮЙ БАЙХЫН АРГА АЛГА БНШҮҮДЭЭ ЧАМД БАС ХЭЛЭХГҮЙ БОЛ ӨӨР ХЭНД БАС ХЭЛЭХҮҮ ХАРХАД ЧИ Ч МӨН БУСАДТАЙ АДИЛ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ СОНГУУЛЬ ХҮРГЭХНЭЭ МӨН ЭМГЭНЭЛ ЮМДАА
Соён гэгээрүүлэгч 2020-03-02 66.244.109.90
Хөх улаан гэх юм байхгүй, адилхан саарал манангийнхныг төрд оруулахгүй байхын Булгачууд минь хичээгээрэй. Компанийн захирал, өнөөгийн их хурлын гишүүд, дарга нар бүгд л хулгай хийх, иргэд бидний татварын мөнгөн дээр тарвалзах гэж байгаа шуналын туламнууд болохоос биш буянтнууд биш гэдгийг яс махандаа тултал мэдэрч байгаа биздээ.
Монхүү 2020-03-02 2.247.253.91
БУЛГАНДАА ОРХОНОО ШИЙДЧИХ ААВЫН ХҮҮ,ЭЭЖИЙН ОХИН БАЙНА УУ?????!!!!!!ИЧМЭЭР НОХОДДОО,,,ОРХОН ГОЛ ЯАДАХДАА БУЛГАНЫ УРДУУР….УРСАНАА..,
Зочин 2020-03-02 66.181.181.61
Булган бузартана
Би 2020-03-02 202.126.89.195
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА
Иргэн 2020-03-02 192.82.74.9
Tsenglish 2 удаа гарсан байна шүү .Аль нь ч байсан ялгаа байнуудаа бүгд яаж юм хусахуу шаахуу хор найруулах гээд тархиа ажиллуулах улсууд юмдаа .
ХЭХЭ 2020-03-02 192.82.77.45
энэ нохойнуудын хэн нь хэрэггүй
ББ 2020-03-02 122.201.22.222
Бас л улиг болсон хоёр намаа яриад байх уу? 30 жил төрийг ямар чадамжгүй болгосныг нь харж байгаа биз дээ.
Зочин 2020-03-02 202.179.24.169
энэнд нөгөө ёстой хачин авилгачид гардаг тойрог байна даа
булганы хүү 2020-03-02 139.5.217.114
Монгол хүний зан гэх үү юу гэх үү мэдэхгүй юм амжилтанд хүрхийн тулд ямар олон саад бэрхшээл байдаг гэдгийг мэдэхгүй байх аргагүй чадах зүйл нь хүнийг муулах 1000 хүний цалин өгч ар гэрийг нь авч явна гэдэг ямар хэцүү болохыг мэдэхгүй
зочин 2020-03-02 64.119.19.121
Булган Орхон хоёрыг нийлүүлж нэг аймаг болгох хэрэгтэй, тэгэхгүй бол Булганд ямар ч ирээдүй байхгүй, бүх талаар илүү Эрдэнэтийн дэргэд Булганы төв хөгжихгүй ээ, балгас болоод л дуусна. Сонгуулийн хувьд ч Орхон аймагтай нийлүүлж нэг тойрог болгох байсан юм.
иргэн 2020-03-02 66.181.187.247
ёстой хачин авилгачид гардаг тойрог байна даа, кккк
Зочин 2020-03-02 202.9.46.123
Улайхгүй цэнхэртчгүй тэгээд бод
улс төрч 2020-03-02 103.80.210.193
Төрөөс төрсөн тэрбумтан Монголоор л нэг байна. Төрд ажлаагүй ямарч байсан бие засцан гэрээ засцан хүнээ сонгосон нь дээрдээ
Энх-Амар 2020-03-02 103.80.210.193
Булган нутагт ядаж төсвийн хулгай хийдэггүй хүн нэр дэвших хэрэгтэй. Содмонгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар их мундаг хүн Булганы урдаа барьдаг ганц бизнесмен шүү дээ. Булган нутгийг эдийн засаг төсөв талаасаа сайн мэдлэг чадвартай хүн л хөгжүүлэх байхдаа. Улс төрчид бол худлаа шүү
Зочин 2020-03-02 202.126.89.21
Хогийн гөлөг ,дорноговьдоо л явна биз
Ардын хүү 2020-03-02 103.80.210.193
Амьдрал үзэж ихийг бүтээсэн хүн л хэрэгтэй МАНАЙ АЙМАГ нэг ч өөдтэй хүн гараад сүйд болоогүй учраас л 21 аймгаас сүүл мушгиж онигоо бололоо одоо харин доривуун бизнес эрхлэгч хөрөнгөтэй хүнээ сонгох хэрэгтэй хоосон байж байгаад сэтгэл ярьж гараад хөрөнгөжсөн хүн зөндөө л байна
Bulgaa 2020-03-02 103.80.210.193
Erdenetiin kino theatre dogi yum ban lee shdee. Bulgand bas 1iig neeged ogchih blgvidee. Anandbazar vote.
Даваа 2020-03-02 66.181.183.239
Анандбазар дээр биздээ.
Малчны хүү. 2020-03-02 66.181.161.57
За 2 тойрогтой боллоо гээд хүмүүс сүлс савируулаад гүйгээд байх хэрэггүй. Бат-Эрдэнэ шиг шинэ хѳдѳѳ гээд ард иргэдээ орлоготой болгочих гээд яваад байгаа шиг олигтой юм хийхгүй бол ард түмэн ѳѳр болсон шүү.
Нээх намын нэрээр, мѳнгѳѳр сонгогддог цаг ѳнгѳрсѳн шүү.
Alagaa 2020-03-02 66.181.161.12
Naad nuhuduus chin bulgan yum hiissen ni yag hen bgan. Dandaa suraggui l nuhdvvd bna
khurelbaatar 2020-03-02 202.9.40.188
Bat-Erdene dahin songogdonoo
Булганы иргэн 2020-03-02 202.9.40.188
Булган аймгаас сонгогдсон гишүүүдээс Ж.Бат-Эрдэнэ л хамгийн их ажил хийсэн ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн шдээ, энэ бол яахын аргагүй үнэн шдээ
Зочин 2020-03-02 202.126.89.38
За тэгээд Бат Эрдэнэ Ананд хоёроос ѳѳр хүн баыхгүйн байна доо.Тодорхой болчихож
Сахал Батэрдэнэ 2020-03-02 66.181.185.150
Энэ их хуралд чинь хууль баталдаг болхоос хулгай хийдэг газар биш шүү
Сод монгол групп 2020-03-02 66.181.185.150
Залуу үеэ дэмжсэн дээр байх оо. Энэ сахал одоо болноо худлаа сүр юу ч хийж чадахгүй ажилсан салбартаа ч нэр муутай. Сод монгол овогтон өөрөө улс төрийн хүн яаг мөн үү ??? Шудрага байж чадахуу??? ядаж олсон орлогыгхоо улсад төлөх татвар аа үнэн төлөөд сурчих
Ардын хүү 2020-03-02 103.80.210.193
СОД МОНГОЛ худалч хүнд бараг нэг сумын хүн амтай тэнцэх хүн тэжээж байгаа групп шүү дээ бод бод
Зочин 2020-03-02 202.21.107.98
Сонгууль цаашаа. Вирус мирус нь ороод ир чихгүй л бол яамай.
Зочин 2020-03-02 192.82.72.254
Түвшинбаяр зөв шийдсэн бна . Тэр Дагвадорж, зэрэг бөхчүүд болих хэрэгтэй. Орлоо хэргийн хутгуур …..
Зочин 2020-03-02 183.177.97.14
#Уухай залуусаа сонгоноо
Зочин 2020-03-02 193.6.53.131
Хэдэн дурны хонгио л байна лээ. Зарим нь сайн ах нарын бүсгүйчүүд
Зочин 2020-03-02 192.82.74.125
СААРАЛТСАН НЬ ДЭЭР
Зочин 2020-03-02 192.82.67.127
Эхлээд корона вирустэйгээ тэмцэе.Сонгуулиа цаашаа гэм.Яасан улс төржиж хандаггүй новшнууд вэ!
Зочин 2020-03-02 103.57.94.203
Яахаараа Улсын төсөвөөс татаас авдаггүй 8-н аймгын нэг нь хөгжлөөрөө сүүлд жагсдаг юм бэ? Танхимын Амартүвшингийн гаргасан судалгаа гэлүү. Булган аймаг дулааны цахилгаан станцаа ашиглалтанд оруулчихсан утаанаасаа салсан цэвэрлэх байгууламжийн төслийг хийж байна. Сум аймгийн хэмжээнд бодлогын ажил ахицтай сайн яваа санагддаг. Уул уурхайг хавтгайруулаагүй алтны ком
паниудыг гаргасан, шинэ зөвшөөрөл өгөөгүй нь муу юу? Дашрамд одоо ажиллаж байгаа Засаг дарга Батзориг үнэхээр сайн ажиллаж байгаа.
иргэн 2020-03-02 66.181.180.100
Булган аймаг хөгжсөн нь хаана байна. Улам л ядуурч сонгогдсон нөхдүүд нь
Иргэн 2020-03-02 66.181.181.25
ЖДҮчин Хүрэлсүхийн намаас дэвшсэн хэн ч бай дэмжигдэхгүй шүү
Зочин 2020-03-02 103.212.117.144
Анхны хоригдол. Анхны я***н булганых
Зочин 2020-03-02 64.119.27.200
Аль ч нам өнөөдөр сүрэг ноход болсон. Дээрхи нэр бүхий нохдоос хүн шиг нь нэг ч байхгүй. Булган цэнхэртэх ч, улаарах ч хэрэггүй. Харин ухаарах ухамсарлах хэрэгтэй
Маск 2020-03-02 202.9.47.15
Одоохондоо эхлээд короно вирусын өнгийг ялгаж мэдвэл ямарав. Сонгууль руу юунд яаарна вэ? Юу ч гэсэн өвчний аюулаас салаад авах нь дээргүй юу.Та бүхэн улаан,цэнхэрээр ялгараад ч хол явахгүй шүү дээ. Түмэн олон чинь ууртай байна.Мөрөөдөхөд мөнгө хэрэггүй юм даа.
иргэн 2020-03-02 64.119.21.153
Булганчуудаа Бат-Эрдэнийгээ сонгоорой, төрд байх ёстой хүн шиг харагддаг, төвшин сайхан мэргэжилтэн шүү.
Зочин 2020-03-02 59.153.113.162
Хуцаарай лөларын хулгөйчыг чинь гаргахгүй
Muugii 2020-03-02 202.179.27.189
Уул нь залуу хүн Амартүвшин гарвал Булганчуудад болон улс орондоо хэрэгтэй байсан юмдаа. Бат-Эрдэнээ болих хэрэгтэй.
Өөр яадын 2020-03-02 202.179.25.223
Динэгтэнэ л биз
өөа 2020-03-02 203.91.112.242
хаха….тэр бөх одоо 10 дотор нэмж хасч чадах уу доо, Бөхчүүд дуучид бол одоо зайлоо, юун улс аймаг удирдах вэ
НАМСРАЙ 2020-03-02 103.240.241.110
Өнандбазарын мөнгөн борооноос илүү мөнгө цацах баян хүн бахгүй ээ сахалтайгаа гарч таарах нь дээ
Зочин 2020-03-02 202.131.235.198
ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597
зочин 2020-03-02 202.21.100.210
Та нар зайлвал таарна гэж бич ээ
ДЭМЖИЖ БАЙНА 2020-03-02 202.131.232.202
МАН-Н ӨМНӨ СОНГОГДОЖ БАЙСАН ГИШҮҮДЭЭС ХАМГИЙН САЙН АЖИЛ ХИЙЖ НУТАГ ОРОНТОЙГОО ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ Ж.БАТЭРДЭНЭ ГИШҮҮН ШҮҮ ДЭЭ. БУЛГАНЧУУД МЭДНЭЭ. ЭРХЭМ ГИШҮҮНИЙ СОНГУУЛИЙН АЖИД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
Muugii 2020-03-02 202.179.27.189
Яг үнэндээ энэ МАН огт хэрэггүй гэдгийг 30 жилийн амьдралаараа туулж үзчихээд ямар ухаардаггүй хүмүүс вэ? Улс орны хөгжлийн мөчлөг 20-30 жил байна одоо хүртэл эрүүл мэнд болон боловсрол, нийгмийн даатгалын тогтолцоогоо хараад ойлгоддоггүй юм байхдаа. МАЛ
Зочин 2020-03-02 202.55.191.194
ЯГ НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД ҮЙЛДВЭРЛЭГЧИД БОЛ МОНГОЛ УЛСЫН БААТРУУД ШҮҮ.
Зочин 2020-03-02 202.55.191.194
Сахал Батэрдэнэийг сонговол |Булган аймаг жинхэнэ үйлдвэрлэгч аймаг болж чадна даа. Булганыхан чинь уг нь жинхэнэ үйлдвэрлэгч ард түмэн шүү дээ даанч сүүлийн хэдэн жил энэ доминант чанараа алдаад байгаа юм.
Сод хүү 2020-03-02 202.9.40.188
Нутагтаа хамгийн их ажилласан гишүүн, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх гээд 4 жил гүйлээ. Хүнээ гэсэн өөр аавын хүү олдохгүй ээ.
Зочин 2020-03-02 202.21.100.210
Сахал хэмээгч Бат-Эрдэнэ Булган аймгийн иргэдийг дорд үзэж боол мэтээр хандаж өөрийгөө хаан мэт өргөмжилж, 2 нүүртэй утсан хэдэн хүүхэлдэй тоглуулсаны ачаар Булган аймаг минь хөгжлийн индексээр хамгийн сүүлд орлоо до.
Зочин 2020-03-02 66.181.161.57
чи муу ѳѳрѳѳ ямар нь үл мэдэгдэх шалгуураар яаж ч шалгаруулсан юм билээ. Харин аймаг маань илүү ѳѳр болж байгааг чамд олон үзүүлэлтээр хэлж болно Шүү. Ѳмартѳвшѳнгийн сѳганы үс минь.
Budluantai 2020-03-02 122.201.21.221
Bulganchuudaa virusee davchih tegeed ulsan tsenher bas nogoonoo yaritsay
зоч 2020-03-02 192.82.77.159
Нам ярьсан новшнуудаас залхаж б.на.Та нар зайлуул таарна