“Forbes” жагсаалтыг В.Путин тэргүүлж, А.Меркель удааллаа | News.MN

“Forbes” жагсаалтыг В.Путин тэргүүлж, А.Меркель удааллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Forbes” жагсаалтыг В.Путин тэргүүлж, А.Меркель удааллаа

Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн энэ жилийн рейтингийг гаргаснаа энэ сарын 4-нд зарлалаа. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 2015 оны рейтингийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүлжээ. Тэрээр өнгөрсөн 2014 онд мөн нэгдүгээрт бичигдэж байжээ. Ингэснээрээ В.Путин гурав дахь удаагаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорч байгааг Forbeс.ru  мэдээлжээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Түүнийг сүүлийн арван жилийн турш дэлхийн улс төрийн тавцанд хамгийн их нөлөөтэй байсан удирдагч эмэгтэй гэдгийг Forbes онцолсон байна. Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлээс жил болгон гаргадаг энэ жагсаалтын эхний аравт энэ жил Ангела Меркелиэс гадна  АНУ-ын холбооны нөөцийн сангийн дарга, хатагтай Жанет Йеллен багтаж, долоод эрэмбэлэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тухайд сүүлийн хоёр жил жагсаалтыг тэргүүлээгүйгээр барахгүй энэ жил байр ухарч, Ангела Меркелийн ард бичигджээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн-ТОП 10-ын жагсаалт дараахь байдалтайгаар гарсан байна. Үүнд:

1. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин

2. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель

3. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

4. Ромын пап лам Франциск

5. БНХАУ-ын дарга Си Жинпинь

6. Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс

7. АНУ-ын холбооны нөөцийн сангийн дарга хатагтай Жанет Йеллен

8. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон

9. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди

10. Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж  

Д.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2015-11-05 182.160.3.243

ДЭЛХИЙН ЭЗЭН ХЭН БЭ?

Avatar

РАВДАН 2015-11-05 202.70.46.209

АЙ ЭНЭ АНУСУУД ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИНЫ СҮРД ҮНЭЭР ДАРАГДЖЭЭ!!!! ЭЙ АНУУСАА ЭНД ЭМГЭН ЗЭМГЭН ХЭ ХЭ, МЭ ХЭ ГЭХ ГАРУУД ПУТИНЫГ МАНДУУЛЛАА ГЭЭД ТА НАРЫГ ЗАНАЛХИЙЛЖ ДОРОМЖЛООД ЭХЭЛБЭЛ ЦААЗААР АВАХ ХҮСЭЛТИЙГ ЧИНЬ ҮНЭ ХӨЛСГҮЙ ХИЙГЭЭД ӨГӨХ РАВДАН НЬ БАЙНА ШҮҮ!!!

Avatar

baba 2015-11-05 2.137.171.36

manai eebii 15 – 20 havid baigaa shuu. Mundag baina.

Avatar

Зочин 2015-11-05 203.91.118.70

Танай тарвага тарган хонины мах чануулж идсэн шиг ээ МАНы халуун ханзан дээр хэхрээд хэвтэж байгаа.

Avatar

Зочин 2015-11-05 27.123.214.109

Manai ebii haana bnaa

Avatar

Зочин 2015-11-05 202.179.20.114

Putin Shishi hoeriin door hoshgorch baiga

Avatar

Зочин 2015-11-05 202.131.252.213

Anusiig demchigch lalruudaa anusiin setguul noyon Putiniig nomer Negeer delhiin LIDER gej gargasan bnshdee.odoo golognuudee anusaa zagnaad bas setguul iig ni zagnaa chee

Avatar

Зочин 2015-11-05 202.131.252.213

Anusiig demchigch lalruudaa anusiin setguul noyon Putiniig nomer Negeer delhiin LIDER gej gargasan bnshdee.odoo golognuudee anusaa zagnaad bas setguul iig ni zagnaa chee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж