Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус | News.MN

Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус

Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус

Билгийн тооллын XVII жарны нэгэн мөчлөг Хотол төгс хэмээх төмөр хулгана жилээр эхэлж байна. Төмөр хулгана жил маань тун төвөгтэй нөхцөл байдалд айлчлан ирлээ. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ халдварт өвчинтэй тэмцэж байгаа амаргүй цаг үед хулгана жилээ бид угтан авлаа. Аргын тооллын 2020 оны эхний өдрөөс шахам дуулдаж эхэлсэн коронавирусийн халдвар өчигдрийн  (2020.03.01) байдлаар 60 гаруй оронд батлагдаж, халдварын улмаас нас барсан тохиолдлоо мэдээлж байгаа улс орны тоо нэмэгдсээр байна.

Хятадын Ухань хотоос голомтлон тархаж буй вирус хоёр сарын хугацаанд дэлхийн бүх тивд албан ёсоор халдварласан хэмээн бүртгэгдлээ.

Сүүлийн 10 хоногт дэлхийн 33 улсад халдвар бүртгэгдэж, Хятад болон Азийн бүс нутагт бүртгэгдэж байсан халдвар Европ, Америк тивийн зарим улс оронд хурдацтай тархаж байна. Анхны голомт Хятадын Уханиас гадна Өмнөд Солонгос, Итали, Иранд  халдвар голомтлон тархаж байгаа учраас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага эрсдлийн хамгийн өндөр түвшинд байгааг өнгөрсөн Баасан гаригт анхаарууллаа. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага одоогоор цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарлаагүй байгаа ч ингэж мэдэгдэх нь цаг хугацааны л асуудал болсон гэдэгтэй илүү олон мэргэжилтэн санал нийлэх боллоо.

Шинэ төрлийн коронавирус гэгдэж буй уг вирусийн халдвартай тэмцэх арга аргачлал, эмчилгээг дэлхийн эмч мэргэжилтнүүд одоо уйгагүй судалж, зогсоохыг оролдож байгаа ч дэлхий нийтийн өнөөгийн амьдралын хэв шинжээс хамаарч халдвар дэндүү хурдан зөөвөрлөгдөн тархаж байна.

Сарьсан багваахайгаас панголин хэмээх муурын төрлийн амьтнаар дамжин хүнд халдварласан гэж таамаглаж байгаа Covid-19-ээс сэргийлэх аргыг л мэргэжилтнүүд зөвлөж байна. Гараа угаа, олон хүн цугласан газар битгий оч, амны хаалт зүү, хоол хүнсээ сайтар боловсруулж ид гэсэн энгийн зөвлөгөө. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн том сувгууд хүртэл гараа хэрхэн зөв угаах зааварчилгааг өгч байна.

Айдас хүйдэст авталгүйгээр, энгийн зөвлөгөөнүүдийг дагаж, зэрэгцэн оршихоос өөр сонголт одоогоор байхгүй. Ямар нэг дайсан, алуурчин биш. Ариун цэврийг сахиж, халдварын тархах арга замуудын талаар мэдээлэлтэй байж, өөртөө болоод бусдад хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж чадвал айх зүйлгүй.

Энэ бол зүгээр л вирус. Та өөрөө л олж очоогүй бол таныг чиглээд санаатайгаар ирэхгүй.

Covid-19 дэлхийн улс орнуудын эдийн засагт их бага хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой болсон. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн индексүүд бүгд буурч байгаа бөгөөд  Форбесийн жагсаалтад багтдаг топ компаниуд 2020 оны бизнесийн төлөвлөгөөгөө эргэн тодотгох шаардлага үүсчээ. Топ бизнесүүд төдийгүй бараг бүх бизнес, тэр дундаа вирусийн тархалт өндөртэй байгаа улс орнууд шинээр үүсэн нөхцөл байдалд тохируулан стратеги, төлөвлөгөөгөө тодотгох шаардлага бий болж байна. Голомт болоод байгаа Хубэй мужид дэлхийн том бизнесүүд, тэр дундаа, машин үйлдвэрлэл, гар утасны үйлдвэрлэл төвлөрдөг. Байдал ойрын хугацаанд намжиж үйлдвэрлэл хэвийн байдалдаа эргэн орж чадахгүй бол оны сүүл гэхэд Apple утасны нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй юм.

Шинжлэх ухаан, техник технологийн өндөр түвшинд хүрсэн өнөө үед дэлхийн улс орнууд халдварт вирусийн өмнө хүчин мөхөстөж байна гэж зарим хүн хэлж байгаа ч хүн төрөлхтөний өмнөх үеүдэд гарч байсан цар тахлын үетэй харьцуулах аргагүй юм. Халдварын мэдээллийг дэлхий даяараа хамтран мэдээлж, хамтран арга зам хайж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран авч байна.

Монголын Эзэнт гүрний үед гарсан хар тахал, 1918 онд гарсан Испанийн тахал нь хэдэн сая хүний амийг авч одсон гашуун туршлага дэлхийн түүхэнд бий. Хамгийн гол нь бодит байдлын мэдээллийг шуурхай түгээж, урьдчилан сэргийлэх боломжийг өнөөгийн харилцаа холбооны хөгжил хүмүүст олгож байна.

Шашны буруу урсгалын бүлгийн гишүүдээс улбаатайгаар дэгдэлтэд өртөөд байгаа Өмнөд Солонгос гэхэд гар утасны аппликэйшний тусламжтайгаар олон иргэнээ хамгаалж чадаж байна. Халдвар авсан хүний явсан маршрутийг уг апп-аас үзэх боломжтой учраас иргэд хаагуур явбал халдвараас сэргийлж болох вэ гэдгээ мэдэх боломжтой байгаа ажээ. Өмнөд Солонгосын халдварын 80 хувь нь Тэгү хотын шашны урсгалын гишүүдтэй холбогдож байгаа ч ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгууль угтсан улс төр нь давхар явагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Одоогоор дэлхий нийт Covid-19-тэй ид тэмцэж байна. Энэ тэмцлийг давж гарсны дараа олон сургамжийг үлдээх нь тодорхой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-02 64.119.17.136

Zugeer virus haha. mal mal yum bichhiiima

Avatar

Зочин 2020-03-02 193.6.53.131

Хар хятадын хар тахал

Avatar

Зочин 2020-03-02 122.201.21.221

…Zugeer virus tegeed delhiig tudsheegeed b.a uu. Uran sanaagaa uur yuman deer hergleech

Avatar

Bat 2020-03-02 66.181.176.75

Монголд энэ вирус амьдарч чадахгүй байж болох магадлал байна. Энэ нь Ман-ын ЕС Хзрэлсүхийн мэргэн ухаан болсон сайжруулсан шахмал түлш юм. Энэ түлшийг хэрэглэж эхэлсэн 10, 11, 12 саруудад нүдэнд харагдах утаа багассан боловч хүхэр болон азотын давхар исэлүүд нэмэгдэж өмхий үнэртэй хорт хий ялгарч амьсгалын замын холой барьж халууруулдаг хүчтэй ханиад их гарч олон хүүхэд томчууд өвчлөөд дархалаа бий болгосонд учир байж магадгүй. Шахмал түлшээ түлээд хордоод байвал ханиадны дархалаа сайжирч магад

Avatar

Zo 2020-03-02 202.126.89.195

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА

Avatar

Зочин 2020-03-02 66.181.185.181

Ухань вирус үхлийн бас " ухаарлын"

Avatar

Zochin 2020-03-02 24.46.100.17

Amjilt

Avatar

Ard 2020-03-02 24.46.100.17

Tuvdiin orchmiin Hymlain derged b.dag monhiin holduu nuur global dulaarlaas bolj hailaad,erooloos ni virus idevhjij agaar bohirduulsnaas uussen gej unshsan.Bat buyu sarisan bagvaahainuudiig ustgamaar ym

Avatar

Zochin 2020-03-02 24.46.100.17

Shunaltai,mongo hooson,eh delhii,baigali orchnoo ulandaa gishgesen,ashig haragch,bertegchinguuded tom sanuulga!Etsest ni hunii ami,eruul mend bol hamgiin chuhal iig sana,eh baigalia suitgevel iim l ym b.o
Erdemted,sudlaachid mohosdoj b.a Baigali eej bidend uurlaj b.a

Avatar

Зочин 2020-03-02 202.21.108.132

Солонгос Японд байгаа гарууд наашааа бүү яв энэд шууд шатааж а**а наан чин харин эмчилнээ гээд байна шүүү

Avatar

Зочин 2020-03-02 66.181.160.118

Бид арай л сүржигнэж б. 2020 он гараад короновирусаас бусад халдварт өвчнөөр 2.200.000 хүн нас барсан байна. 3.060 коронавирус < 2.200.000 бусад халдварт өвчин. Эх сурвалж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. 41.000.000 ДОХ-ын шинэ халдвар бүртгэгдсэн байна. Тэглээ гээд эдийн засгаа алсан тохиолдол байна уу?

Avatar

Зочин 2020-03-02 202.126.89.63

Doh bol chi arhi uuhaara huuhendej bgd haldana,covid bol yaj tarhahyg medej bga bizde

Avatar

Зочин 2020-03-02 64.119.27.200

Хүйтэн цустай амьтадад оршдог 38 төрлийн титэмт вмрус өнөөдөр мэдэгдэж байгаагаас 8 нь сүүлийн 20н жилд хүмүүсийг өвчлүүлсэн нь огт тохиолдол биш. Тэднийг өөрсдийн зорилгын төлөө бүлэг хорон санаатнууд дасгалжуулаад тэгээд чөлөөлөөд байна, гэж хараат бус хүлээн зөвшөөрөгдсөн эрэн сурвалжлах сэтгүүлчид, дүн шинжээчид хаа сайгүй ярьж байна. Монголд маань коронагаас гадна аль хэзээний нутагшчихсан А В С вирусууд, хелико бактери гэх мэт алуурчид идэвхтэй ажил үйлээ /аллагын/ явуулсаар байгаа.

Avatar

Зочин 2020-03-02 66.181.161.91

Монгол нутгаас минь Солонгосууд тэдний шашны гаж урсгалыг дэлгэрүүлэгч нарыг хөөж зайлуулаач эрх баригчид аа Монгол оронд маань Солонгосууд хамаг балиар заваан бүх зүйлүүдийг хийж байна к

Avatar

Зочин 2020-03-02 103.212.118.113

Odoo l neg eruul zuv handlagatai niitlel unshlaa. Tiim shuudee ene bol zugeer l virus. Het surjignej bie bienee ailgah n virusees hamgaalahad yamarch ach holbogdolgui. Harin ch niigem ediin zasagt uvchnuus iluu nuu urshigtai. Virusiin haldvaraas hamgaalahiin tuld hun bur dor burnee hicheeh heregtei. Udahgui emchilgee vaccin garna

Avatar

Жонхуугийн мэдээний агент 2020-03-02 185.4.132.183

3000 гариу хүн үхчихсэн байхад юу хуцаад байна цаашаа ч үхэх эрсдэлтэй байна жонхуугийн мэдээний албаа. х***а нар үхсэн хүний тоогоо дарж хэлж байгаа гэсэн бараг үнэн.

Avatar

Зочин 2020-03-02 103.229.123.127

Заавал олон үхэл үзмээр байгаа юмуу аймаар донтой сд

Avatar

O 2020-03-02 192.82.68.163

Za ingej bichij bolohgui ee emee uvuu nariin haniad geh shig chinii setgel iim baihad darhlaa Zero zero zero bgaa

Avatar

Уншигч 2020-03-02 103.212.118.52

Цар тахал аюултай аюултай

Avatar

Bold uka 2020-03-02 202.55.188.39

Энэ зүгээр эмээ өвөө нарын ханиад. Залуу хүн үхээгүй. Тахал огт биш малнуудаа. Тахал гэдэг чинь дундад зууны eврпйн тахал, испанийн томуу гээд хэдэн сая хүний амийг авч одсон цар тахлыг хэлдэг юмаа дүү нараа. 3000 хөгшин үхсэн. Юм сайн унш, битгий хөөр. Удахгүй намжина. Малнуудаа тайван бай

Avatar

Зочин 2020-03-02 202.9.46.225

Tarxi ygaaj blxgvi myy gulug min gazar deer chin Nam byydna shvv

Avatar

Зочин 2020-03-02 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Avatar

Зо 2020-03-02 202.21.108.132

Нэг тамгатай цаасуу өөр зүйлүүү хаха

Avatar

Монгол хүн 2020-03-02 66.181.166.134

Юмаа мэдэж ойлгож байж бичиж бай!!!! ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ВИРУС БИШ ҮҮНИЙГ БҮР 12 САРД ГАДНЫ ХЭВЛЭЛД ЗӨНДӨӨ БИЧСЭН.

Avatar

Зочин 2020-03-02 103.229.121.105

ЯМАР ДАВСГҮЙ ХООЛ ШИГ БИЧДЭГ ЮМ БЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж