Улаанбаатарт цас орно

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.03.02) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод: 

Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий орчмоор 31-36 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Эг-Үүр, Ерөө,  Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор: 

Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө хүйтэрч Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж