Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын анхны башё шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан түүхэндээ анх удаа үзэгчгүй буюу хаалттай хаалганы цаана зохион байгуулагдахаар болжээ.
Осака хотноо болсон Сүмо бөхийн холбооны ээлжит бус чуулганаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ үеэр сүмогийн тэмцээнийг цуцлах тухай ч яригджээ.
Өмнө нь сүмогийн башёнууд цуцлагдаж байсан ч ийнхүү дэлхийн хэмжээнд тархсан халдварт өвчний улмаас анх удаа үзэгчгүй зохион байгуулагдах гэж байна.
Үүнээс өмнө 2011 оны гуравдугаар сарын башё бөхчүүд даваагаа наймаалцсан дуулианы улмаас цуцлагдаж байсан бол тэртээ 1946 онд буюу дэлхийн II дайны үеэр шатсан Сүмо бөхийн ордныг сэргээн засварлаж амжаагүй тул Зуны тэмцээн цуцлагдаж байжээ.
Эх сурвалж: JAPAN TIMES
Холбоотой мэдээ