Люксембург нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо | News.MN

Люксембург нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо

Люксембург нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо

Люксембург нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо

Баруун Европын төвд орших Люксембургийн Вант улс өнөөдөр /2020.03.01/-өөс эхлэн автобус, галт тэрэг, трамвай зэрэг бүх төрлийн нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгожээ. Ийнхүү 600 мянга гаруй хүн амтай тус улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон дэлхий дээрх анхны улс болж байна.

Гэхдээ дээрх шийдвэр нь галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн тасалбарт хамаарахгүй бөгөөд тариф хэвээрээ үлдэх аж. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт 41 сая еврогийн зардал гарч буй юм байна.

Авто замын хэт их ачааллаас үүдэн дээрх шийдвэрийг гаргасан ба хэдий хүн ам багатай ч хөрш зэргэлдээ Герман, Франц, Бельги улсын иргэд өдөр тутам тус улсад ирж, тус улсаар дамжин ажилдаа явдаг нь замын хөдөлгөөний ачааллыг ихээр нэмэгдүүлдэг байна. 2016 оны статистикаас харвал энэ хотын жолооч нар дунджаар 33 цагийг зам дээр өнгөрүүлжээ.

Тус улсын Засгийн газар 2018 оны зунаас эхлэн 20 хүртэлх насны хүүхэд залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгосон. Мөн дунд сургуулийн сурагчдад гэр, сургуулийн хооронд үнэгүй автобусаар үйлчилдэг байна. Насанд хүрэгчид нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд хоёр еврогоор хоёр цаг зорчих эрхтэй тасалбар худалдан авах шаардлагатай байдаг аж. Хоёр цагийн хугацаанд ердөө 2,590 квадрат метр газар нутагтай энэ улсыг бараг бүхэлд нь үзэх боломжтой юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-01 50.99.20.50

Канадын Калгари хотын мётро хотын төвдөө үнэгүй үйлчлээд лав 25 жил болжээ

Avatar

zob 2020-03-01 103.229.122.7

setgelgeenii ondor soeltoi uls alibaa asuudliig shiidej boldgiig haruulj bna. hot hodoogiin yalgaa baihgui ,huniihee toloo
bn daa. manaid esregeer…cagaan sar hiihgui zarlig garch baihad……40000 irgen hodoo ruu yabsan bn daa….. bid hogjmoor baih um …..

Avatar

Зочин 2020-03-01 202.9.46.135

Манай нэг сумын төв шиг газарт нийтийн үнэтэй байх боломжгүй биздээ. Аль дээрээс ингэх байж.

Avatar

Зочин 2020-03-01 202.9.46.135

тээвэр

Avatar

Зочин 2020-03-01 107.77.173.41

Сонгоуйл дөхөж байхад ийм дэмий мэдээ тавьж байх ч гэж…

Avatar

Зочин 2020-03-01 66.181.161.75

Сайхан юмөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж