Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байнгын холбоотой байхад онцгой анхаарч байна. Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна.

Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дах Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргажээ. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгсөн байна. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж