Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн залуу амрагтайгаа сүй тавьжээ. Мөн шинэхэн хос удахгүй хүүхэдтэй болох гэж байгаагаа зарласан байна. Өдгөө 55 настай Борис Жонсон нь 26 жил ханилсан эхнэрээсээ 2018 онд салж, өнгөрсөн оны эхээр 31 настай Кэрри Саймондстой болзож эхэлжээ. Борис Жонсон өмнөх эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй бол Кэрригийн хувьд анхных нь хүүхэд ажээ.

Борис Жонсон нь Их Британийн түүхэнд Ерөнхий сайдын албыг хашиж буй ч албан ёсны эхнэргүй анхны Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр өмнөх эхнэрээсээ гадна өөр нэг бүсгүйтэй нэр холбогдож байсан ба тэд нэг хүүхэдтэй гэдэг ч өөрөө энэ талаар ганц ч удаа ам нээж байгаагүй юм байна.
Түүний экс эхнэр Аллегра Мостин Овен хуульч мэргэжилтэй бол одоогийн сүйт бүсгүй Кэрри Саймондс байгаль хамгаалагч мэргэжилтэй, консерватив намын гишүүн ажээ.
Эх сурвалж: GUARDIAN
333 2020-03-01 103.14.38.144
дэндүү хувийн амьдрал хэнд ч хамаагүй шүү дээ.
shd-19 2020-03-01 103.10.20.197
Үсээ засаж болдоггүй юм байхдаа
Зочин 2020-03-01 192.82.64.251
Англичууд ийм сонин нехрийг дэмжсэн нь тэдний унэн нуур царай Трампыг дууриасан салбадай
Америк найтаахад Англи ханиана
meedee 2020-03-01 59.153.85.93
энэ одоо холливудын од гэхэд хэцүү үснээс нь баахан хүүхнүүд зулгаацан юм шиг ямар хааш яааш нөхөр хатан хааны хормой дотороос гараад ирэв ээ.
Жэнко 2020-03-01 202.55.191.40
Манай Женко бас орос эхнэртэй биддэ? Албан ёсны эхнэргүй анхны ерөнхийлөгч юм байнал даа