Их Британийн Ерөнхий сайд шинэхэн амрагтайгаа сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Их Британийн Ерөнхий сайд шинэхэн амрагтайгаа сүй тавьжээ

Их Британийн Ерөнхий сайд шинэхэн амрагтайгаа сүй тавьжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн залуу амрагтайгаа сүй тавьжээ. Мөн шинэхэн хос удахгүй хүүхэдтэй болох гэж байгаагаа зарласан байна. Өдгөө 55 настай Борис Жонсон нь 26 жил ханилсан эхнэрээсээ 2018 онд салж, өнгөрсөн оны эхээр 31 настай Кэрри Саймондстой болзож эхэлжээ. Борис Жонсон өмнөх эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй бол Кэрригийн хувьд анхных нь хүүхэд ажээ.

Борис Жонсон ба түүний экс эхнэр Аллегра Овен

Борис Жонсон нь Их Британийн түүхэнд Ерөнхий сайдын албыг хашиж буй ч албан ёсны эхнэргүй анхны Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр өмнөх эхнэрээсээ гадна өөр нэг бүсгүйтэй нэр холбогдож байсан ба тэд нэг хүүхэдтэй гэдэг ч өөрөө энэ талаар ганц ч удаа ам нээж байгаагүй юм байна.

Түүний экс эхнэр Аллегра Мостин Овен хуульч мэргэжилтэй бол одоогийн сүйт бүсгүй Кэрри Саймондс байгаль хамгаалагч мэргэжилтэй, консерватив намын гишүүн ажээ.

 

 

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж