Шинэ коронавирус буюу Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах, ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийн үйл ажиллагаатай Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил танилцжээ.
Тус "ПУНКТ"-ийг “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХК, Мал эмнэлгийн үржлийн газрын 29 ажилтан дөрвөн техник хэрэгсэлтэйгээр “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон байнгын ажиллагаанд ажиллуулж, орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Энэхүү "ПУНКТ" нь өндөр хэмийн зориулалтын халуун уураар тээврийн хэрэгслийг утах бөгөөд тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй. Ингэснээр ачаа тээврээр орж ирж болзошгүй нян бактерийг устгаж байна.
Энэхүү аргыг анх гахайн мялзан өвчний халдварыг тархахаас урьдчилан сэргийлж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос санаачлан хийж байсан бөгөөд бусад аймгуудыг тус аргачлалыг нэвтрүүлэхийг уриалж байгаа аж.
Э.БУРАМ
Зочин 2020-03-01 122.201.24.84
Тэнэгтэж өгч бна даа
Зочин 2020-03-01 202.9.46.135
Энэ арга зөв байх аа. Covidе-19 вирус чинь 26-27C градуст устдаг гэж Уханийн вирус судлалын хүрээлэнд ажиллаж байгаа АНУ , БНСУ -ын вирус судлаачид тодорхойлсон байна лээ. Хэрвээ эдний уур дээрхи градусаас өндөр байж чадвал яг зөв болно. Устана гэсэн үг.
Зочин 2020-03-01 202.126.88.197
Хөл хорио тогтоосон байтал яагаад сэжигтэй тохиолдол нэмэгдэзд бгаа юм бэ хилийн хориг тавьсан үүнийг тайлбарлаач холбогдох хүмүүс нь
Зочин 2020-03-01 66.181.176.73
Уураар нян бактер устгана гэж байхгүй чийглэг орчин улам л амьдрах хугацааг нь сунгана шүү.
иргэн 2020-03-01 202.179.25.223
Гараагйү байхад нь энд хол хорио тогтоогоод хэрэг байсан юм уу даа, харин наад хилээр орж ирж байгаа хүмүүсээ л сайн тусгаарла
ИРГЭН 2020-03-01 202.179.25.223
Булган аймаг яасан бол?
Иргэн 2020-03-01 64.119.26.141
Зөв зүйтэй арга аргачлал юм бол УОБГ- аас тусгайлан анхаарч үзэж нэгдсэн стандартад оруулж мөрдөх нь зүйтэй болов уу.