Саяхныг хүртэл дэлхий нийт манай гаригийн цорын ганц дагуул бол сар хэмээн бодож ирсэн. Одон орон судлаачид дахин нэг "мини" сар манай гаригийн сансрын тойрог замд байгааг нээн илрүүлжээ. Олон улсын сансар судлалын нэгдлийн харьяа Минор Планет хэмээх төвөөс энэхүү "мини" сарыг "2020 CD3" хэмээн нэрлэжээ.
Мини сар "2020 CD3"-ийг өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд АНУ-ын Аризона дах Каталина Скай Сурвэй байгууллагын одон орон судлаачид болох Каспер Виерцос, Тедди Прөйне нар олж тогтоожээ. Харамсалтай тус "мини" сар нь үргэлжийн мөнхөд манай гаригийн тойрог замд үзэгдэхгүй бөгөөд удахгүй бусад сансрын биетийн адил нарны тойрог замд нэгдэх ажээ. Гэвч одон орон судлаач Кристенсений хэлж буйгаар "25-50 жилийн дараа манай гаригийн тойрог замд эргэн нэгдэнэ" хэмээсэн байна. Одоогийн байдлаар хэр удаан хугацаанд манай сансрын тойрог замд үзэгдэх нь тодорхойгүй байна.
Энэхүү сансрын биетийг гурван жилийн өмнөөс эхлэн судалсан бөгөөд 6.2-11.5 фитийн диаметртэй харагддаг ажээ. Мөн үүнээс гадна манай гаригийн тойрог замд 2006 RH120 хэмээх сансрын биет бүртгэгдэж байжээ.
BIG NEWS (thread 1/3). Earth has a new temporarily captured object/Possible mini-moon called 2020 CD3. On the night of Feb. 15, my Catalina Sky Survey teammate Teddy Pruyne and I found a 20th magnitude object. Here are the discovery images. pic.twitter.com/zLkXyGAkZl
— Kacper Wierzchos (@WierzchosKacper) February 26, 2020
Холбоотой мэдээ