Хонгконгийн төвийн дүүрэгт Бямба гаригийн орой /2020.02.29/ олон зуун иргэдийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон нь коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойшхи хамгийн том жагсаал цуглаан боллоо. Хятадын засаг захиргааны тусгай бүсэд хамгийн сүүлд шинэ жилийн баярын өмнө энэ хэмжээний жагсаал цуглаан болсон бөгөөд халддарт өвчний тархалтаас үл хамааран цаашид идэвхжих төлөвтэй байна.

Жагсагчид гудамжинд гал тавьж, цагдаа нар руу шатахуунд дүрсэн галт бөмбөг шидэж, гудамж талбайг эвдэж сүйтгэжээ. Харин цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Жагсаал цуглаан шөнө дунд хүртэл үргэлжилж цагдаа нар 115 хүнийг биедээ хориотой зэвсэг хэрэгсэл авч явсан, цагдаа нарыг албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан, бусдыг өдөөн турхирсан хэмээн буруутгаж баривчилжээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид “Хонгконгийг чөлөөл”, “Хувьсгал хийх цаг ирлээ” гэх мэтээр хашгирч, өмнөх жагсаал цуглаануудад ашиглаж байсан уриа лоозонгуудыг барьсан байсан аж. Мөн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн жагсал цуглаан Баасан гариг /2020.02.28/-т Хонгконгийн хэвлэлийн салбарын магнат, Бээжингийн бодлогыг эсэргүүцэгч Жимми Лайг баривчилснаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: SCMP
шудрага ёс 2020-03-01 122.201.31.216
Үхэлээ эрж бна даа, өвчин тарааж олон хүн үхүүлнэ ,тэгээд улам жагсаалыг дэвоээнэ, Тэгээд цэрэг ороод бүгдийг устгана ,Энэ тохироог хүлээж бгаа
зочин 2020-03-01 202.55.188.41
Хятад задарбал Монгол дуусаа
Зочин 2020-03-01 139.5.218.246
?
Зочин 2020-03-01 51.89.147.65
Энэ яг Монгол хүн мөн үү? лам нар байнга ийм утгатай юм бичиж Монголыг эргэн Манжын дарлалд оруулж жаргах талаар бодож явдаг.
Dainii hajuugaar dajin 2020-03-01 202.126.89.14
Dainii hajuugaar dajin gegch bolj bna. Nogoo Corona ihseh bh daa, Yana daa…
jinpin 2020-03-01 64.119.19.201
gaqllaad ug
Bitgii hoor 2020-03-01 202.126.89.14
My er daind hoorno gdg biz…?
монголоос 2020-03-01 103.229.121.236
,,Масктай жагсаал" мандтугай