Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав | News.MN

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтоохоор боллоо.

Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх ба энэ зохицуулалт 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжинэ" гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-01 64.119.18.130

tetgever ogoochee

Avatar

Иргэн 2020-03-01 202.9.40.69

Цаашид ч ингэмээр байгаам шдээ, ялангуяа тодорхой хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон хугацааг сунгахдаа. тэртээ тэргүй сонсголгүй, хөл гаргүй хүмүүсийг заавал комиссын хурлаар оруулах гээд байх хэрэггүй юм шиг л санагддагын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж