Олон улсын одон орон судлаачид “Их тэсрэлт”-ээс хойш сансар огторгуйд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлтийг бүртгэсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Дэлбэрэлт манай гаригаас 390 сая гэрлийн жилийн зайд оршдог оддын бөөгнөрлийн төв дэх хэт их масстай хар нүхэнд болсон байна.
Одон орон судлаачдын мэдээлснээр, энэ дэлбэрэлт нь өмнө нь бүртгэгдсэн хүчтэй дэлбэрэлтээс тав дахин их эрчим хүч ялгаруулсан ба дэлбэрэлтийн хүчийг 1980 онд оргилсон Сэйнт Хеленс галт уулын дэлбэрэлттэй харьцуулж болох юм гэж эрдэмтдийн багийн гишүүн ярьжээ. Судлаачид дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд антенныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, нарийвчилсан ажиглалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Уг дэлбэрэлтийг NASA-ийн Чандра “Chandra X-ray”, ESA буюу Европын сансар судлалын агентлагийн “XMM-Newton”, Австралийн Murchison Widefield Array (MWA), Энэтхэгийн Giant Metrewave (GMRT) гэх мэт радио телескопоос авсан мэдээллүүдийг нэгтгэсний үндсэн дээр баталсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ