У.Хүрэлсүх: Эрүүл мэнд, эдийн засгийнхаа төлөө бид нэгдэж ажиллах шаардлагатай | News.MN

У.Хүрэлсүх: Эрүүл мэнд, эдийн засгийнхаа төлөө бид нэгдэж ажиллах шаардлагатай

У.Хүрэлсүх: Эрүүл мэнд, эдийн засгийнхаа төлөө бид нэгдэж ажиллах шаардлагатай

У.Хүрэлсүх: Эрүүл мэнд, эдийн засгийнхаа төлөө бид нэгдэж ажиллах шаардлагатай

Нэг талаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэж хилээ хаах, нөгөө талаас эдийн засгаа унагачихгүй авч гарах гэсэн өөр хоорондоо зөрчилтэй хүнд нөхцөлийг давж гарах шаардлага үүсээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх короновирусээс сэргийлэх бэлэн байдал зарласантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд учирч байгаа эрсдэлийг бууруулах чиглэлээр хуулийн хүрээнд боломжит бүх арга хэрэгсэлээ ашиглаж, төр хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг хэлжээ.

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар уялдаа холбоогоо сайжруулж, арилжааны банкууд болон МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудтай нэгдсэн ойлголцолд хүрч хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг Засгийн газрын хуралдаан дээр хатуу анхаарууллаа.

Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай хүндэрч байна. Хятадын газрын тосны хэрэглээ шууд 20 хувиар унаж, нефть экспортлогч орнууд эрэлтийн шоконд орж, эдийн засагтаа цохилт авч эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар ч эдийн засгийн чиглэлээр шийдвэр гарган ажиллаж эхэллээ. Тухайлбал, түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслүүлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн алдангийг нэг удаа тэглээд байна. Мөн экспортын орлогоо бууруулахгүй байх үүднээс нүүрс экспортыг онцгой горимоор зохион байгуулах зэрэг шийдвэрүүд гараад буй юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

r 2020-03-01 202.9.40.162

Хотын яг төвд 220к residence өндөр зэрэглэлийн хотхонд 4 өрөө байр граштай яаралтай хямд худалдана, түрээслүүлнэ 8869-8877

Avatar

Зочин 2020-03-01 150.129.142.162

ТУЛГАМДСАН АСУУДЛУУДАА ТОМООР ХАРЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ДӨӨ.

Avatar

иргэн 2020-03-01 192.82.69.79

Улс оронд хүнд байдал тулгараад байгаа ч давж гарч чаднаа гэдэгт итгэж байна. Амжилт хүсье

Avatar

Банкууд минь эх оронч байгаа ч 2020-03-01 66.181.161.91

Бид зээлээ төлөхгүй гэж хэлэхгүй байгаа . Эргэн төлөлтийг эдийн засаг сэргэтэл 2 сар л хойшлуулчих

Avatar

Зочин 2020-03-01 66.181.182.104

hurelsuh bol ediin zasgiin a*******n.

Avatar

Зочин 2020-03-01 202.179.26.252

ТӨР ЗАСАГ ИЙМ ЮМ БОЛВОЛ ИЙМ ГАМШИГ ТАХАЛ ТОХИОЛДВОЛ ХЭРЭГЛЭЕ ГЭЭД ГАНЦ ИХ НАЯД ТӨГРӨГ САЛТААТААД БАЙЖ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН. ЯАСАН. ТЭТГЭВЭРИЙН ӨР ТЭГЛЭЭД САЛХИНД ХИЙСГЭЧИХСЭН. БАТТУЛГА БАНТСАНДАА УРАГШАА ОЧИЖ ТОМ ДАРГАД АЯ ТАЛ ЗАСЛАА. ҮҮНЭЭС ХОЙШ ТҮҮНЭЭС ЦААШ ДАХИЖ ИЙМ ТЭНЭГЛЭЛД ЦААЗЫН ЯЛ ОНООДОГ БОЛ. БУСДААРАА БОЛ ЕС-ДАА ДЭМЖДЭГ. ЖИНХЭНЭ МОНГОЛ. ЗӨВ ҮЕДЭЭ Ч ЗӨВ ХҮН ЕС БАЙЖ ТААРЛАА. СОЛОНГОСЫН НИСЛЭГ ДЭЭР АЛДАА ГАРГАХ ШАХСАН. БУСДААРАА БОЛЖ БАЙНАА БОЛЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-01 202.126.89.205

Zeeliin huugee 2 sar zogsoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж