Магомед Анкалаев: МакГрегорын алиалагч гэдгийг бүгд ойлгосон

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Магомед Анкалаев: МакГрегорын алиалагч гэдгийг бүгд ойлгосон

Магомед Анкалаев: МакГрегорын алиалагч гэдгийг бүгд ойлгосон

ОХУ-аас UFC-д хүч үзэж буй, өдгөө 27 настай Магомед Анкалаев саяхан Gazeta.ru сайтад өгсөн ярилцлагадаа Ирланд тулаанч Конор МакГрегорыг алиалагч хэмээжээ.

Түүнээс сэтгүүлч "Та Махачкалагаас гаралтай, мөн Хабиб Нурмагомедовыг дэмждэг хүний хувьд Дагестаны талаар олон бүдүүлэг зүйл ярьдаг Конор МакГрегорын зөн төлвийн тухайд юу гэж бодож байна вэ? гэж асуусан байна. Тэрбээр энэ асуултад "Хүн бүр МакГрегорыг хэн гэдгийг мэддэг болсон тул хэлсэн зүйлд нь анхаарал хандуулахаа больсон. Эхэндээ түүний үгэнд жаахан гомдсон. Харин одоо хүн бүр түүний алиалагч гэдгийгойлгосон" хэмээжээ.

Магомед Анкалаев жингийнхээ үнэмлэхүй аварга Жон Жонесыг буулган авах хүсэлтэйгээ мөн илэрхийлжээ. Тэрбээр "Би Жон Жонестой тулалдах хүртлээ түүнийг хэр хүчтэйг нь хэлж мэдэхгүй юм. Гол нь тэр ялж чаддаг. Бага зэрэг муудсан ч гэсэн тэр ялалт байгуулж байна. Энэ л чухал. Хэдийгээр Жонес өмнөх шигээ биш болсон ч гэсэн тэр нас ахих тусам улам тулалдахад хэцүү болж ирж байгаа нь харагдаж байна" хэмээжээ.

Магомед Анкалаевын хувьд өнөөдөр/2020.03.01/ UFC Fight Night 169-ийн үеэр Халк хочит Ион Кутелабатай учраа тааран тулалдаж, нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан юм.

ЭХ СУРВАЛЖ: gazeta.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж