Ламар Одом, Хлое Кардашианыг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Ламар Одом, Хлое Кардашианыг хөөжээ

Сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одом хэвтэж буй эмнэлгээсээ Хлое Кардашианыг хөөсөн тухай мэдээлэл барууны сайтуудаар цацагдаж эхэллээ. Эдүгээ 31 настай реалити шоуны од бүсгүй болон Ламар Одом нарын хооронд томоохон маргаан дэгдсэн бололтой. Тамирчин Ламар Одом өнгөрсөн сарын 13-нд Невада мужийн нэгэн эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдож, түүнээс хойш Лос Анжелес хотын Седарс-Синай эмнэлэгт хэвтэж байгаа юм.

Гэвч ойрын өдрүүдэд Хлое эмнэлэгт очоогүй гэнэ. Учир нь Ламар түүнийг хөөсөн аж. Хосуудын хооронд өрнөсөн маргаан Ламарын гэр бүлийнхэн эмнэлэгт ирсэнээс эхтэй гэх. Эх сурвалжуудын хэлж буйгаар Хлое Ламарын хүүхдүүдийг эцэгтэйгээ очиж уулзахыг нь ятгасан бөгөөд энэ нь тамирчин залууд таалагдаагүйгээр барахгүй “Надад орон зай хэрэгтэй байна. Би ганцаараа баймаар байна” хэмээн орилж, Хлоеийг эмнэлгээсээ хөөжээ. Ингээд л хөөрхий бүсгүй гомдсон уу, ямартай ч, ойрын өдрүүдэд Ламарын хэвтэж буй эмнэлэгт очоогүй гэнэ.

Б.ДАВАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж