Хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээ ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээ ашиглажээ

Хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээ ашиглажээ

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.

Дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад Өвөрхангай аймагт иргэн "Х" нь Улаанбаатар хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн, аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна.

Энэ талаар иргэн Х нь “Улаанбаатар хотод ажилладаг, ажлаа таслахгүй байхын тулд бусдын бичиг баримтыг ашиглаад, нэвтрэх бичиг авч болох байх гэж материалаа бүрдүүлж өгсөн” гэж ярьжээ. Иймд хэн нэгний баримт бичгийг ашиглан хуурамчаар материал бүрдүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж