Жастин Бибер: Селена миний жинхэнэ хайр байсан

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Жастин Бибер: Селена миний жинхэнэ хайр байсан

Эдүгээ 21 настай Канадын дуучин Жастин Бибер хуучин найз бүсгүй Селена Гомезийн талаар accesshollywood.com сайтад ярьжээ. Дуучин Жастин, Селена Гомез нар 2012 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд салж нийлж явсаар энэ оны эхээр тэдний харилцаа төгссөн байдаг. Тэгвэл Жастин хуучин найз бүсгүйнхээ талаар ийн хуучилсан байна. “Үнэхээр хэцүү байсан. Тэр үеийг яаж даван туулсанаа ч мэдэх юм алга. Бид одоо тус тусын замаараа амьдарч байна. Түүнийг хайрлаж, түүнд бүхнээ зориулахыг хүсч, заримдаа бүр түүнийг санах ч үе байсан. Миний анхны жинхэнэ хайр байсан.

Миний хайрладаг хүмүүс өөр хүмүүстэй хамт байхыг харах надад муухай санагддаг. Гэхдээ би Селенаг аз жаргалтай байгаасай л гэж  хүсч байна. Намайг чин сэтгэлээсээ хайрладаг байсныг мэднэ. Хэдийгээр бид салсан ч, найзын харилцаагаа таслахыг үнэндээ хүсэхгүй байна. Бид үргэлж л нэг нэгийгээ хүндэтгэж ирсэн” хэмээн тэрбээр ярьжээ. Жастин Бибер энэ сарын 13-нд  “Purpose” гэх шинэ цомгийнхоо нээлтийг хийх бөгөөд энэ цомогт нь түүний Селенад зориулсан дуу  багтжээ.

Б.ДАВАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж