НЭМЭЛТ: 16:30 ЦАГ
Улсын онцгой комиссын хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нөгөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өглөөний 06:00 цагт нээх шийдвэр гаргасан байна. Мөн Улаан Үд, Эрхүү хотын чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл түр хязгаарлалаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр УОК өнөөдөр найм дахь удаагаа хуралдлаа. Орон нутгийн замын хөдөлгөөнийг нөгөөдөр 06.00 цагт нээхээр болсон. Ингэлээ гээд анхаарлаа сулруулж байгаа гэсэн үг биш, хяналтын зэрэг нэмэгдэнэ гэсэн үг.
Иргэд олон нийт шаардлагагүй тохиолдолд орон нутаг, улс хооронд зорчихгүй байх, мөн хууль хяналт мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа хяналт шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд халуурч байгаагаа нууж дарагдуулах гэх мэт зөрчил ихээр гарсныг энд онцолмоор байна.
Нүүрс, газрын тосны экспортын бэлэн байдлыг хангаж, экспорт эхлүүлэх хугацааг УОК-оос гуравдугаар сарын 15-ны өдөр гэж тодорхойлсон. Замын-Үүдээр нүүрсийг чингэлгээр, төмөр замаар экспортлох ажлын бэлтгэл ажлыг ч мөн хангаад дуусч байна. Хэрэв бэлтгэл ажил хангагдвал заавал гуравдугаар сарын 15-ны өдрийг хүлээхгүйгээр наана нь экспортоо эхлүүлэх бүрэн боломжтой.
Мөн Улаан Үд, Эрхүү хотын чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл түр цуцалж байна. Ингэснээр коронавирусийн эрсдэлтэй бүс болох БНСУ, Японоос ирж байгаа иргэд зорчигчид агаарын, төмөр зам, авто замын гэсэн гурван урсгалаар л монголд орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсын иргэдэд л үйлчилнэ.
Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 14 хоног тусгаарлагдан ажиглалтад байна гэдгээ мартаж болохгүй. Одоогийн байдлаар БНСУ, Итали, Иран, Япон нь коронавирусийн хамгийн эрсдэл өндөртэй улсаар нэрлэгдээд байна. Тиймээс халдварын голомтоос ирэх гадаад хүмүүсийг нэвтрүүлэхгүй. Тусгаарлах байрны хувьд цэргийн эмнэлэг болон Батлан хамгаалах яамны харьяанд байдаг амралтын газарт250 орыг нэмж гаргах бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлаар тусгаарлах байр болон гадаад улс оронд амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ болон нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүд яригдах аж. Хурлын дараа хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийх юм.
Э.БУРАМ
Зочин 2020-03-01 202.9.46.93
ne enhtuvshin gej balai uvgun zuragtaar garsan ch maskaa eruun deeree tohood garah yum.ontsgoi komissiin darga ni ingeheer yamar hereg bhav de.
Зочин 2020-03-01 66.181.182.241
Dahiad haa
Зочин 2020-03-01 202.126.88.198
Haaj booh segelgeetei garuud boliochee.
Зочин 2020-03-01 59.153.113.188
Арай л яараад байна. Ядаж 3-н сарын дунд хүргэх хэрэгтэй. Харин хөдөө орон нутаг руу болон тэндээс хот руу хүнсний болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүний хүргэлт хангалтыг цэргийн болон бусад онцгой арга замаар, ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай горим шаардлага хангасан нөхцөлтэйгөөр зохион байгуулах хэрэгтэй. Мөнгө санхүү хайрлах хэмнэх шаардлага огт байхгүй. Яг л ийм үед тэр цаасыг чинь зарж үрэхгүй өөр яах юм. Тэр хээтэй цаасаа хайрлаад өөрсдөө үхэх үү?Мөнгөнөөс өөр нандин зүйл бий
Зочин 2020-03-01 103.57.94.188
Ажил хэцүүдлээ, тэр хилээ сайн хаагаад улсаараа шоронд орж болноо, харин аймаг сумдаараа шоронд орж арай л болохгүй ээ.
Зочин 2020-03-01 66.181.161.124
erguu muu dangia ih saihan yum hiisiim shig aashlah yumaa
Zochin 2020-03-01 66.181.161.68
Ediin zasgaa bodoochee. Zorigtoi bai. Songuulia bodood Ene orni irgedig uvchnuur ailgaj tolgoig n ugaahaa boli. Hamag yum hash boodogoo boli
БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД 2020-03-01 76.120.135.96
МОНГОЛ ОРОН МОНГОЛ УЛС НЭГДЭН НЭГ АМЬСГААТАЙ БОЛЖ ЧАДДАГИЙГ ХАРУУЛСАН
ЭНЭ ҮЕИЙГ САНАЖ АВ !!!!
БИД НЭГ ЗҮГТ БҮГД ЗҮТГЭВЭЛ ЮУ Н КАТАР ЭНЭ ТЭР ВЭ ? БИДЭНД БҮХ ЮМ БИЙ !
СЭТГЭЛ БҮХНИЙГ БҮТЭЭНЭ
СЭТГЭЛ БҮХНИЙГ СӨНӨӨНӨ.., гэж ХАР САРНАЙ ДУУЛЖ БАЙЛАА
Зочин 2020-03-01 66.181.181.174
Хэдэн хоногт маш сайн мэдээлэл цугларч байгаа. Хөл хорионы загвар гарч ирсэн болов уу. Их олон хүнийг дайчлан сөхөрч унатал ажиллууахгүй бхйхаар үр дүнтэй зохион байгуулах тухай дээд удирдлага толгой ажиллахгүй нам болно. Манай дэд сайд гээд хэрэггүй толгой муутай улс төрийн алба байна. Хэдэн мэргэжилтэнгээ сөхөрч унатал хамгийн болхи, хамгийн тэнэг аргаар доод талынхаа улсыг сөхрүүлэх хэмжээнд ажиллуулж байна. Энэ доод талд ажиллаж байгаа хүмүүс сөхрөх аваас халдвартай тэмцэж үл чадна.
Тоогий 2020-03-01 202.126.89.232
Хот хоорондох зам нээж болноо хилээр хамаагүй оруулж болохгүй тэр тусгаарлагдсан хүмүүс яахаараа амиа боддог юм 5 одтой буудалд тансаглах гээюу 14хөн хоног тэсч чадахгүй монголд энэ вирус ороод ирвэл зогсоож чадахгүй гэдгийг ойлгомоор юм
Зочин 2020-03-01 66.181.181.174
Зам тээврийн яамны шуналтай хүүрнүүд нууцаар тээвэр хийсээр байна уу.
Тэтгэвэр яагаад хөл хорионд оров. 2020-03-01 192.82.68.175
Чааваас гэж яачихсан сайд дарга нар байдгийн. Хөгшчүүлийн аманд ч үгүй хамарт ч хэдэн төгрөгөөр тоглоод Муугаар нь хүүхэд хөгшчүүлийг 16 оноос хойш ялгаварлан дээрэлхлээ. Муу нь муудаа муна гадсандаа юм байхдаа зайлуул.Чоно борооноор ч юм шиг Их маяглаж байнаа Хөгшчүүлийн тэтгэврийг өгөөгүй байж өөрсдөө баяр энэтэр. Ёстой дургүй хүрчихлэ
Ёхок 2020-03-01 203.91.115.52
ЭНЭ ОНЦГОЙН ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН НАР ЧИНЬ ОНЦГОЙН МӨНГӨНӨӨС ХУСДАГ АТГ ААС ЯЛЛАГДАГДААР ТАТАГДААД ШҮҮХЭД ОЧСОН ЯЛТАН БОЛОХ ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАГААД ЗАЙЛУУЛАХГҮЙ БНА ИЙМ НӨХӨД ЯАЖ АЖИЛ ХИЙХ ВЭ.ХҮРЭЛСҮХ САЙД ШУДРАГА ЁС ОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮ ТАНЫ НАЙЗУУД
Иргэн 2020-03-01 202.179.31.19
Хоёрын хооронд хөл хорио тавьж байхаар нэг мөсөн юм хийгээчээ. вирус намжитал хөл хориогоо сунгаад олигтой байлдаа шээснүүдээ. ажилгүй шээснүүд юм аа
Зочин 2020-03-01 202.9.46.245
хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээх хэрэггүй ээ.
ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ 2020-03-01 76.120.135.96
УРД ЗҮГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХАА
БУСАД НЬ ЗӨВХӨН ХҮНС БОЛОН ОНЦГОЙ ТЭЭВЭР
ЯВАХ ЁСТОЙ
ИРГЭН 2020-03-01 103.26.194.81
ЗАРИМ НЭГ ЗҮЙЛ УТГАГҮЙ БАЙНА АА. Ж: "зорчигчид агаарын, төмөр зам, авто замын гэсэн гурван урсгалаар л монголд орж ирэх боломжтой" ГЭЖ ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ? ҮҮНЭЭС ӨӨРӨӨР ТЭГЭЭД ЯАЖ ОРЖ ИРЭХ ЮМ БЭ? ЯВГАНААР, МОРЬ ТЭМЭЭГЭЭР, ДУГУЙГААР Ч ЮМ УУ ОРЖ ИРЖ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ? ЭСВЭЛ???.
иргэн 2020-03-01 192.82.77.212
ЭНЭ ЭНХАМГАЛАН ГЭЖ НӨХӨР ТЭР ДАРХАНЫ ЗАМД ЭВДЭРСЭН МАШИН, ДУГУЙ ТӨЛЖ ӨГӨӨРӨЙ НОВШОО АЖЛАА ХИЙХГҮЙ ЮМ БОЛ ЗАЙЛААЧ.
Ард 2020-03-01 202.126.89.200
Авилгал болон хууль бусаар баяжсан хүмүүсийг УОК-ийн нэрийн өмнөөс гэж дайчлан асуудлыг түргэн шийдвэл Монголд шударга ёс амархан тогтож, Монгол маань Ард түмэн минь ядуурлаас гарна даа.
Зочин 2020-03-01 66.181.182.241
Thh ene site l gehed Elbegdorjid hudaldagdsan site shuu!!!!
Цог 2020-03-01 64.119.16.99
Онгоц бэлдээд япон солонгосоос хүнээ аваачээ
Ол 2020-03-01 64.119.16.99
Эрүүл хүмүүсийр арай хүнд нөхцөлд хорьж бх шиг Бнх
Зочин 2020-03-01 66.181.161.111
Тусгаарлах нэрийдлээр хүн хориод байна. Хариу нь сөрөг гарсан хүмүүсээ гаргаачээ
Sonnen 2020-03-01 202.126.89.53
Өө ийм юмнууд л гай болно шүү
Zochin 2020-03-01 192.82.69.100
Er medehgui dee manaihan ch shiniin 15-nii dotor zolgono gej tenegteed baahan amitad hot huduu ruu davhildah baihaa daa. 2-3 honog neegeed butsaagaad hot hoorondiin zamaa haasan ni deer
зочин 2020-03-01 202.21.124.17
Хилээ нээж хэрхэвч болохгүй ээ!!!
Zochin 2020-03-01 103.229.122.106
Huurhii chadlaaraa l ajillaj bga shu
Зочин 2020-03-01 202.126.88.198
Tur zasag haaj boohdoo garamgai baina shuu. Ard tumen ch hulcengui yum daa. Arai l denduu surjignej baina daa.
Sahuist tenger 2020-03-01 202.55.188.35
Tov todorhoi jishee bjihad yugaa yariad bgaa hun be. Tani bichseneer haaj boogduulsani chini huchind ter aimshig tahal mongold bhku bgaam shdee. Hyatad Solongos 2uls yasan toomjirgui handsanaas bolood chichirjiina shdee
Иргэн 2020-03-01 59.153.87.160
Энэ өвгөн хэдэн өдөр маскаа ингэж зүүгээд мода болгочихвоо Засрахгүй нь Ингэж зүүж байхаар бүр зүүгээгүй нь дээр харагдана
Irgen 2020-03-01 122.201.22.219
Yalzarsan uvgun. Iim yumnuudiig songood bdag bid nar ch bas mangar l bn
Зочин 2020-03-01 66.181.176.201
MAN heden hugshchuudeer l togloj zugaagaa gargaj bh shig bn uur busdiig ni diilehgui ldee
АСУУЛТ 2020-03-01 202.179.24.211
Монголд ингэхэд БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХОРОО гэж баймаар л юм. Яагаад дуугарахгүй байна вэ? Хэнийг юуг хүлээгээд байгаа юм бэ? Н.ЦЭРЭНБАТ сайдаа? таны үндсэн ажил биздээ. Халдвар хамгаалал, лабораторийн аюулгүй ажиллагаа, онцгой үед шуурхай авах арга хэмжээ гээд өчнөөн л юм байна. Удахгүй НҮҮДЛИЙН ШУВУУД ирлээ??? мэдээж ШУВУУНЫ ТОМУУ??? гээд өчнөөн ажил байгаад байх юм. Болсон болоогүй хов жив сонсож суухаар ажлаа хийж хайрла САЙД ГУА
Тэтгэвэр өгөөч 2020-03-01 192.82.68.175
Ардын намынхан нээрээ арай л бандий юу. Чааваас гэж яачихсан сайд дарга нар байдгийн. Хөгшчүүлийн аманд ч үгүй хамарт ч үгүй хэдэн төгрөгөөр ингэж тоглох гэж. Арай л арчаагүй юу. Хүрэлсүхийг иймдээ тулсан залуу ч гэж арай бодсонгүй. Ардын нам ч дээ муугаар нь хүүхэд хөгшчүүлийг 16 оноос хойш ялгаварлан дээрэлхлээ. Муу нь муудаа муна гадсандаа юм байхдаа зайлуул.Чоно борооноор ч юм шиг . Хөгшчүүлийн тэтгэврийг өгөөгүй байж өөрсдөө баярлаж энэтэр. Ёстой дургүй хүрчихлээ
Irgen 2020-03-01 122.201.22.219
2020 ond gudamjind ni gargahgui bol 4 jil Yu ch hiisengui ene jdv-chid
Зочин 2020-03-01 122.201.24.86
Хийсэн юм хардаггүй юу?
Tt 2020-03-01 202.179.24.240
Hun amin tuvlurulig mash sain saaruuljihaad odoo I'd ued ni zam need bolohgui ajiliin ur dun alga bolj aylttai baidald orno .horoig tavij bolohgui yadaj 15 honhog barin hetegttei
Zochin 2020-03-01 150.129.142.4
Haldvar trahsan ornoos gadnii irgeniig yamar neg- alban uurgiin ch baisan zailshgui shaltgaanaar oruulj irsen tohioldold gert n bish emnelegiin baiguullagad tusgaarlaj baidliig ajiglamaar baina. oron gert n tusgaarlalaa gesen baiv ch ter hun hool hunsee tsugluulahaas ehleed ajildaa yavahaas busad tohioldoloor niigemtei hariltsaadl yavna. ene n ooroo ersdeliig nemegduuleh tul ene talar omtsgoilon avch heleltseesei gej husch bna. gol zorilgo n ersdeliig buuruulah gedegtee utga uchir n bna.
Зочин 2020-03-01 192.82.69.90
https://www.worldometers.info/coronavirus/ эндээс бодит мэдээллийг аваарай