Жүжигчин М.Баярмагнай ЭМЯ-нд 10 мянган бээлий хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.03.01-нд нийтлэгдсэн

Жүжигчин М.Баярмагнай ЭМЯ-нд 10 мянган бээлий хандивлав

Жүжигчин М.Баярмагнай ЭМЯ-нд 10 мянган бээлий хандивлав

Шинэ коронавирусийн эсрэг цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид, алба хаагчдыг дэмжин иргэд, олны танил эрхмүүд, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын хандив өгсөөр байна.

Өнөөдөр /2020.03.01/ жүжигчин М.Баярмагнай болон “Сувилахуйн амьдрал” төвийн хамт олон дээрх аяныг үргэлжлүүллээ. Тодруулбал, жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн 10 мянган ширхэг  нэг удаагийн бээлий хандив болгон өгсөн бол "Сувилахуйн амьдрал” төвийн хамт олон 10 сая төгрөгийн хандив болон эмч ажилчдын дархлааг дэмжих "Зөв" аарцны ундаа өгсөн юм. 

Энэ үеэр  М.Баярмагнай хэлэхдээ “Коронавирусийн халдварын халуун цэгт ажиллаж буй эмнэлгийнхэн, эмч, сувилагч нартаа зориулж Япон улсад үйлдвэрлэсэн, нэг удаагийн 10.000 ширхэг бээлийг хувиасаа бэлэглэж байна. Энэ бээлий Монголд хараахан орж ирээгүй байгаа. Монголд минь энэ аюулт халдвар хэзээ ч битгий орж ирээсэй гэж залбирч байна” гэлээ.

Дашрамд дурдахад, өчигдөр "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах  30 сая төгрөг, өндөр настан Ж.Дашдаваа гэргийн хамтаар нэг сарын тэтгэврийн мөнгө болох нэг сая төгрөгийг хандивласан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж