ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна | News.MN

ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна

ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна

ЭМЯ: Дотуур байруудыг тусгаарлах байраар ашиглахаар судалж байна

Эрүүл мэндийн  яамнаас өнөөдөр /2020.03.01/ шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 оронд 87 мянган хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд БНСУ болон Япон улсад тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байсан юм.

Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд лабораторийн шинжилгээ, тандалт судалгаа хийх арга хэмжээнүүд авчээ. Дээрх 227 сэжигтэй тохиолдлын дунд гадаадын зарим иргэд ч цөөнгүй байсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй 16, ажиглалтад 309 хүн байгаа аж. Тодруулбал, ХӨСҮТ-д 88, Цэргийн төв эмнэлэгт 65, улсын хоёрдугаар төв эмнэлэгт 9, “Асралт мед” эмнэлэгт 32, Жаргалантын аман дах ОБЕГ-ын сургалтын төв дээр 41 хүн, бусад үлдсэн хүмүүсийг хөдөө орон нутгийн эмнэлэгт тусгаарлажээ. Цаашид амралтын газар, их дээд сургуулиудын дотуур байруудыг тусгаарлах байраар нэмж ашиглах асуудлыг албаны хүмүүс судалж байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт таван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д таван тохиолдол тусгаарлагдаж, лабораторийн үзлэг, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд нийт 52 хүн ажиглалтад ороод байна. Ажиглалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, ачаалал ихсэж байгаа учраас ажиглалтад авах газрууд хэрэг болж, нэмэгдэх шаардлагатай байна" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн Баасан гариг (2020.02.28) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын бүсийн эрүүл мэндийн сайдуудын цахим хурал болсон. Энэ үеэр коронавирусийн дэгдэлтийн нөхцөл байдал өөрчлөгдөж гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархаж байгааг онцолсон.

ДЭМБ-ын зүгээс өгч байгаа гол зөвлөмж нь”Нийт хүн амд чиглэсэн зөв мэдээлэл хамгийн чухал. Мэдээллийн урсгал зөв байвал иргэд үнэн бодит мэдээллээр хангагдана. Үүнээс гадна иргэдийн сэтгэлзүйн бэлтгэлийг маш сайн хангаж, тэдний нийгмийн оролцоог сайжруулж гэрт нь тусгаарлан өөрийгөө ажиглахад иргэдийг сургах шаардлагатай байна. ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмжүүдийг сайн хэрэгжүүлснээр өөрийгөө хамгаалж чадна гэдэг итгэл үнэмшлийг иргэдэд төрүүлэх нь хамгийн чухал” гэж байсан.

Мөн коронавирусийн эсрэг вакцин гаргахад 12-18 сарын хугацаа шаардагдана гэдгийг ч хэлсэн. БНСУ түргэвчилсэн оношлуурыг хийж буй бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд нь бусад улс орнуудыг түргэвчилсэн оношлуураар хангах боломжтой гэж байсан. Тиймээс бид БНСУ-аас гадна БНХАУ, ОХУ-аас түргэвчилсэн оношлуур авна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-01 202.9.46.3

ихэнх улс оронд халдвартын эмнэлэг хотоосоо гадна зайтай бдаг.Цаашдаа хотын гадна халдвартын цогц эмнэлэг барьсан нь дээр юм бна даа.

Avatar

Zochid 2020-03-01 66.181.161.68

Дэмий сүржигнээд больж үз. Тусгаарласан хүмүүсээс хариу нь сөрөг гарсан хүмүүсээ гаргаад одоо бэлдсэн байрнууд чинь хүрэлцэнэ.

Avatar

zochin 2020-03-01 192.82.73.143

dainii hajuugaar dajin gegcheer zarim setgegdel arai hertsgii bna uu daa ork sindromnoos korona sindromd shuud shiljij bna, huvirch mutatsad orj bh shig

Avatar

яүёхши 2020-03-01 192.82.69.10

Өнөөдөр Ариунтуяа мэдээлэл хийсэнгүй. Уг нь бэлтгээд ирсэн л юм шиг харагдах юм. Юу болсон бэ? ЭМЯам болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2 эв түнжингүй болж маргаан гарсан юм болов уу???????????

Avatar

Daraa ter virus ni oyutnuudad, tednees busdad haldaj gamshig boloh bish u? 2020-03-01 202.9.46.85

Hotoos gadagshaa amraltiin gazruudad gargah heregtei. Tegehgui bol daraa ni oyutnuudad, angiinand ni , bagsh nart ni, ger buld ni geed huree ni telseer bugded haldana.

Avatar

Хичээлээ ч 2020-03-01 192.82.68.175

Ардын намынхан нээрээ арай л бандий юу. Чааваас гэж яачихсан сайд дарга нар байдгийн. Хөгшчүүлийн аманд ч үгүй хамарт ч үгүй хэдэн төгрөгөөр ингэж тоглох гэж. Арай л арчаагүй юу. Хүрэлсүхийг иймдээ тулсан залуу ч гэж арай бодсонгүй. Ардын нам ч дээ муугаар нь хүүхэд хөгшчүүлийг 16 оноос хойш ялгаварлан дээрэлхлээ. Муу нь муудаа муна гадсандаа юм байхдаа зайлуул.Чоно борооноор ч юм шиг Их маяглаж байнаа за яахав. Хөгшчүүлийн тэтгэврийг өгөөгүй байж өөрсдөө баярлаж энэтэр. Ёстой дургүй хүрчихлээ

Avatar

Зочин 2020-03-01 202.179.31.38

Ойрхон 5- !0 км дотор хүүхдүүдээ нар салхинд гаргаж болох уу

Avatar

Зочин 2020-03-01 66.181.178.219

хөдөө хээр гэр бариад тусгаала.

Avatar

Зочин 2020-03-01 202.126.89.195

Төр засаг минь энэ аймшиг тахлыг оруулчихгүй овоо л барьж байна даа. Ихэнхи ард иргэд маань ч ухамсартай, хариуцлагатай хандаж байна. Ер нь цаашид амны хаалтыг жил бүрийн томууны үеэр зүүх дадал хэвшилтэй болчихвол жил бүр томуугаар 400 гаруй хүнтэй эндэхгүй болох байхдаа.

Avatar

Зочин 2020-03-01 203.98.76.100

андуураад дарчихлаа шүү уучлаарай

Avatar

зочин 2020-03-01 59.153.114.80

ХИЛЭЭ ЧАНД ХААГААД ТЭНЭМЭЛҮҮДИЙГ ТЭНД Л ХАЯААЧЭЭ. ЯААСАН ЭНЭЖ ДУУСДАГГҮЙ НОВШИЙН ХЭНЭГГҮЙ АМЬТАД ВЭ

Avatar

Зочин 2020-03-01 150.129.142.132

Surguuliin bair ashiglah ayultai shuudee. Sumuudiin bairiig ashiglaachee!!!

Avatar

иргэн 2020-03-01 64.119.21.153

Хилээр орж гарах хөдөлгөөн зогссон бол яагаад тусгаарлах хүн нэмэгдээд байгаа юм бэ? Хориогоо бүрэн хийгээчээ. Хүн бүр анхааралтай , онцгой байдлын дэгийг хатуу сахиж мөрдөөрэй, энэ өвчний тархалтанд шийдвэрлэх нөлөөтэйг бүгдээрээ санацгаа.

Avatar

Сэжиг бүхий Солонгос 2020-03-01 122.201.24.21

Энэ солонгосийн хариу гарсийнмуу, юуч сонсогдохгүй бна
https://news.mn/r/2267276/

Avatar

Зочин 2020-03-01 139.5.216.69

Тусгаарлаж ажиглаад бгаа этгээдүүдээ эзэнгүй хээр талд аваачиж салхи цас шуурганд цөлж хаячих хэрэгтэй.бусад эрүүл саруул хүмүүсээ амь нас эрүүл мэндийн бодож аврах ийм ажиллагаа хий.тэгэхгүй бол наад этгээдүүд чинь вриус тараах аюул нуурлэж эхэллээ

Avatar

Зочин 2020-03-01 192.82.70.199

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ.

Avatar

ҮХЭР ХАЛХ 2020-03-01 66.181.178.219

цаадуул чинь хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гээл хуцаад гэдэсээ хагартал гударч байна даа.угаасаа шуналд хязгаар байх биш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж