Дэлхий нийт тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчид сар гаруйн өмнө өөрсдийн хайртай хүү болох Коби Брайантыг нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар алдсан билээ. Хайртай эр нөхөр, аав Коби Брайантаа золгүйгээр алдсан амьдрал хэзээ ч түүний бэлэвсэн эхнэр болон гурван охинд нь өмнөх шигээ байхгүй. Гэвч эхнэр Ванесса болон охид болох Наталие, Бианка, Капри нарын цаашдын амьдралд ямарваа нэгэн санхүүгийн хямрал нүүрлэхгүй ажээ.
Учир нь Коби Брайант амьд ахуй цагтаа 680 сая ам.долларын хөрөнгөтэй байсан ба энэ нь цаашдаа 2.5 триллион ам.доллартай тэнцэнэ хэмээн шинжээчид тогтоожээ. Тэрбээр амьдралынхаа 20 жилийг Лос-Анжелес Лэйкерс багийн төлөө зориулж, нийт 323 сая.ам долларын цалин хүртжээ. Үүнээс гадна Nike компанитай байгуулсан гэрээнээсээ жил бүр 10 сая.ам доллар хүртээд зогсохгүй Turkish Airlines, Sprite, Nintendo зэрэг дэлхийн брэндүүдтэй хамтран ажиллаж8 жилдээ 357 сая ам.долларын ашиг олдог байсан тухай "Forbes" сэтгүүл мэдээллээ.
Мөн Коби Брайант бизнесийн асар өргөн мэдлэгтэй байсан ба 2013 онд Жефф Стибел гэх эрхэмтэй хамтран Bryant Stibel хэмээх хөрөнгө оруулалтын компани байгуулж, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Өдгөө тус компани нь Dell, Alibaba, Fortnight тоглоомыг бүтээсэн Epic Games гэх мэт олон компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүгээр ч зогсохгүй Нью-Йорк хотод төвтэй BodyArmor хэмээх спорт ундааны компанид хөрөнгө оруулалт хийж, энэ салбартаа ноёрхоод байсан Gatorade ундааны зах зээлийг булаагаад байна. Мөн түүнчлэн Granity Studios хэмээх медиа компанийг үүсгэн байгуулж, "Dear Basketball" хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээн, Оскарын шагнал хүртсэн билээ.
Коби Брайант ямар ч байсан маш ирээдүйтэй олон төсөлд хөрөнгө оруулалт хийн, гэр бүлийнхээ хөрөнгө санхүүгийн асуудлыг ихээхэн хамгаалсан ажээ.
Холбоотой мэдээ