Боловсролын салбарт 30 сая ам.долларын төсөл хэрэгжихээр боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Боловсролын салбарт 30 сая ам.долларын төсөл хэрэгжихээр боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарт 30 сая ам.долларын төсөл хэрэгжихээр боллоо

БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр Монголын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэх, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих уг төсөл нь сургууль бүрийг эх хэл, математик ба байгалийн ухааны хичээлийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээг зохион байгуулах, бага ангийн багш бэлтгэх ба мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгоход зориулагдах юм.

Төслийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Монголын улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын тогтолцоог чанарын шинэ шатанд хүргэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадах чадварлаг иргэдийг хөгжүүлэхэд уг төсөл онцгой хувь нэмэр оруулж чадна гэж найдаж байна. Монгол улсын боловсролын чанарыг шинэ шатанд хүргэх зорилготой шинэчлэлийг гардан хэрэгжүүлэх амаргүй бөгөөд далайцтай үйл явцын маш чухал цаг үед энэхүү төсөл эхэлж буйгаараа онцлогтой юм.” хэмээн онцоллоо.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн үр шимийг Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургууль хүртэх юм.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Цэцэгээ 2015-11-05 150.129.141.17

Төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа нь сайхан л юм. Гэхдээ яаж хэрэгжүүлж байгаа явцыг нь мэдэж баймаар... Манай сургууль дээр Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжлээ гээд л байсан. Ангиудын ширээ сандлыг сольчихоогүй шүү дээ. Захирал л 2 давхар амины орон сууцтай болж хэдэн хүүхнүүд гангараад л өнгөрсөн. Би төсөл хэрэгжээд сайхан болно гэдэгт итгэдэггүй багш.

Зочин 2015-11-05 150.129.142.25

Tsom hotolboriig shashniihan mongoor shahaad bna uu

Сурагчийн ээж 2015-11-05 150.129.141.47

Гантөмөр сайд, Насанбат дарга минь бодитой үр дүн гаргаарайдаа.Сайхан ярьсаар дуусавдаа.

Аа мэдэхгүй 2015-11-05 202.179.29.199

Ээ дээ мэдэхгүй бас л ***** биз дээ. Том том тоо ярисан төслүүдээс ганц болж байна даа . Монголчууд. Нэг л гоё төсөл ярина. нэг мэдэхэд л өнөөх нь бөөн өр зээл хүү болчихсон. Мань төлөх ёстой болчихсон байх юм.