АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Засгийн газар өчигдөр /2020.02.29/ мэдээлжээ. Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан аж. Иймд Вашингтон мужид онц байдал зарлажээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 62 болоод байна.
Мөн тус улсад зарим өвчтөнүүд тодорхойгүй эх үүсвэрээс буюу ойрын хугацаанд гадаад оронд аялаагүй, албан ёсоор бүртгэгдсэн халдвартай хүмүүстэй ойр байгаагүй хүмүүс халдвар авч байгаа нь түгшүүр дагуулж буй юм.
Цаг үеийн байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын үед АНУ-ын эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагыг Цагаан ордонд урьж, Covid-19 вирусийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж авах боломжийн талаар хэлэлцэхээр болжээ.
Коронавирусийн талаар бусад цаг үеийн мэдээллүүд:
- АНУ-ын зүгээс Иран, Итали, Өмнөд Солонгосоос ирж буй иргэдэд хилийн хориг тавив. Үүнд сүүлийн 14 хоног дээрх улсуудад зорчсон түүхтэй гадаадын иргэд ч мөн хамаарна.
- Италид нийт халдварын тоо 1,128, нас барагсдын тоо 29 болов. Тус улсын хувь халдварын голомт болоод буй Ломбарди хотод халдвар авсан хүмүүсийн 10 хувь эмнэлгийн ажилтнууд байна.
- Дани, Румын, Грек, Швейцарь, Австри, Бразил, Эквадор улсуудад анхны тохиолдол бүртгэгдэв.
- Хятад улсад 24 цагийн дотор 35 хүн нас барж, 573 шинэ тохиолдол бүртгэгдэв. Тус улсад нас барсан болон шинээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Хубэй мужийн иргэд байна.
- Япон улсад өнөөдрийн байдлаар 241 хүн халдвар авч, 32 хүн эдгэрч, таван хүн нас барсан байна. Харин тус улсад хөл хорионд орсон “Diamond Princess” хөлгийн 705 зорчигч халдвар авсны 10 нь эдгэрч, дөрвөн хүн нас барсан юм. Тус улсын Засгийн газраас энэ сарын 2-ноос ирэх сарын 2-ны өдрийг хүртэл бүх сургууль цэцэрлэгийг хаах шийдвэрийг гаргажээ.
- Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 86,500 болсны 79,824 нь зөвхөн Хятад улсын иргэд байна. Харин нас барагсдын тоо дэлхийд 2,976 байгаагийн 106 нь Хятадын эх газраас бусад улс орнуудад бүртгэгджээ.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-03-01 72.196.192.250
"Mongold bitgii och" gesen vg deerh medeend alga shvvdee!!! Zochin guai lav soliotoi vaa.
Зочин 2020-03-01 202.9.40.171
Хятадад энэ вирусыг АНУ-ын холбогдох хүмүүс тараасан гэж ОХУ-ын болон зарим орны хэвлэл бичээд байгаа нь ор үндэсгүй зүйл биш байхаа. Тэгээд л өөрийн оронд тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг аль дээр үеэс хийсэн байх.
Зочин 2020-03-01 192.82.69.110
тэгвэл хятад хариу галлаж америкт аль хэдийн биологийн зэвсгээ тараасан байгаа
Зочин 2020-03-01 202.9.40.171
Энэ буурал үстэй буруу зөнөж байгаа хөгшин өөрийн иргэдээ коронавирус гараагүй орон буюу Монголд битгийоч гэж буруу сэтгэж ард түмнээ буруу удирдаад байхад иргэд нь тэр өвчин тусалгүй яах вэ. уул нь өвчин гарсан БНСУ, Япон, Тайланд, Малайз гэх мэт оронд битгий очоо гэж хэлэх ёстой байсан шүү дээ.Гэтэл тэгсэнгүй. энэ хүн сагсуу муу удирдагч болох нь хэлж ярьж байгаа үгнээс нь мэдэгддэг.уул нь энэ улсад их л тархах ёстой. харин яагаад бага тархсан нь хачирхалтай.
Tagnaj medsen baina 2020-03-01 66.181.176.183
Mongol haldvar garsnaa nuun daraad baigaag tagnaj medee biz, tegeed l USA irgediig Mongol ruu b** zugle gej baigaan
Зочин 2020-03-01 103.26.193.103
Чи л очоод удирдаад өгөхгүй бол Америк балрах нь дээ. Ха ха. Хэтэрхий мэргэн жараахай гэж. Монголд мөн ч олон байна даа.
Зочин 2020-03-01 192.82.70.199
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ.
Wtf 2020-03-01 202.21.108.18
X+19=6? Wtf
Math 2020-03-01 202.21.108.18
X+19=6? Wtf