Си Жинпин Вьетнамд айлчлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Си Жинпин Вьетнамд айлчлав

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Си Жинпин Вьетнамд айлчлав

 

Хятадын дарга Си Жинпин өнөөдөр /XI.5/ Вьетнамд айлчилж байна. Өмнөд Хятадын тэнгис дэх арлын маргааны улмаас хоёр орны харилцаа сайнгүй байгаа энэ үед Си Жинпиний айлчлалыг вьетнамын ард иргэд дургүйцэж нийслэл хотноо бага хэмжээний жагсаал зохион байгуулжээ. Гэсэн ч Хятадын дарга Си Жинпин Вьетнамтай харилцаагаа сайжруулахаар Ханойд айлчлаад байна. Хоёр өдрийн айлчлалын хүрээнд Си Жинпин Хятадын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Коммунист намын дарга нартай уулзаж, хоёр орны харилцааг хэлэлцэх аж.

 

Хятад, Вьетнам нь эдийн засаг, улстөрийн харилцааны олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн ч бүлэг арлын төлөөх тэмцэл хоёр улсыг дайсагнахад хүргэсэн юм. Улмаар 2014 оны тавдугаар сард Бээжин газрын тос өрөмдлөгийн байгууламжаа Өмнөд Хятадын тэнгист байрлуулсан нь Вьетнамд том хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөж байв. Бээжингийн эсрэг жагсаалын үеэр Вьетнам дахь хятад иргэд болон хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд халдлагад өртөж гурван хүн амь үрэгдсэн юм.

 

 

Өмнөд Хятадын тэнгис дэх арлын маргаанаас үүдэн Вьетнамаас гадна Филиппин, Бруней, Малайз, Тайван, Япон зэрэг орнууд Хятадтай таагүй харилцаатай байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-05 202.21.106.101

Анхаа дуугүй үхэж далд ор

Анхаа 2015-11-05 202.9.40.161

Манахй хятадтай нийлбэл энэ манай авилга авагчдийг хятадууд сайхан шоглож стресээсээ салмаар бна даа

Зочин 2015-11-05 202.9.40.3

Си Жинпин Хятадын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Коммунист намын дарга нартай уулзаж, хоёр орны харилцааг хэлэлцэх аж. Haha tegvel Si Jinpinn haanahiin hun yum bol

бай 2015-11-05 202.55.191.130

Си Жинпин Ветнамд айлчлах ер нь хэнд хамаатай юм бэ? News.mn. Си Жинпиний сайт юмуу? Алхам бүрийг нь биччих юм. Хаана айлчилж байна, ямар бодлого баримталж байна гээд бүх юмыг нь Хятадын цахим хуудас аятай л сурвалжлан хүргэх юм. Болих юм биш үү, айн хөөе?! Монголчуудыг алхам алхамаар Хятадад дасгах гээд байна уу даа.

Зочин 2015-11-05 203.169.50.49

ДАСГАХ НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ